Асаа.МН » Harley Davidson

”Harley-Davidson” ”MV Agusta”-г худалдаж авчээ
Алдарт “Harley-Davidson” болон “MV Agusta” нар ахин өрсөлдөхөөргүй боллоо. Мотоцикл үйлдвэрлэлээрээ домог болсон хоёр компанийн нэг нь мотоцикл, нөгөөдөх нь өндөр хүчин чадал бүхий спорт байк үйлдвэрлэдгээрээ алдартай. Түүнчлэн нэг АНУ-ынх, нөгөөдөх нь Европын компани. Харин өнөө өглөө хийсэн гэрээ хэлэлцээрийн дагуу дээрх хоёр компани нэгдсэн байна. АНУ-ын Милваки хотноо байрладаг “Harley-Davidson” хувьцаат компани Италийн “MV Agusta” компанийг 109 сая ам.доллараар худалдаж авчээ.

Ойрын хугацаанд гэрээний асуудал бүрэн шийдэгдэх бөгөөд “Harley-Davidson” компани “MV Agusta” болон “Cagiva” брэндийн бүрэн эзэмшигч нь болох гэнэ. Гэхдээ дээрх хоёр брэндийн үйлдвэрлэл Итали дахь удирдлагын зүгээс явагдах юм байна. “MV Agusta” жилд дунджаар 6000 мотоцикл үйлдвэрлэдгээс нэг мянга гаруйг нь хойд Америкт худалдаалдаг ажээ.

SOURCE: nws.mn

“Harley Davidson” хар замын хаан
Харли Дэвидсон (Harley Davidson). Энэ нэр хэзээ ямагт асар их хvч, өвөрмөц донж төрхийн илэрхийлэл болсоор ирсэн. Хэрэв та барууны кинонд гардаг бавгар сахал, савхин гутал, хувцастай бакь эрсийг санаж байгаа бол тэдний мотоциклийг лав анзаарсан биз.

Толгойгоо алчуураар боож их хотын замаар салхи татуулан давхих эдгээр залуус бол Тамын сахиусан тэнгэр (Ангелы ада)-vvд, харин тэдний итгэлт унаа нь Харли Дэвидсоны төмөр-хvлэг юм. Хямдавтар хоёроос гурван машин худалдаад авчихаар (10-35 мянган ам.доллар) vнэтэй энэхvv� мотоциклийг сонирхогчдын клуб, нэрийн барааны дэлгvvр өнөөдөр дэлхийн олон оронд бий.

Шадар гурван цэрэг ба д`Артаньян

Харли Дэвидсон. Энэ бол vйлдвэрийг vндэслэгч� ах дvv гурван Дэвидсон болон Уильям Харли нарын нэр бөгөөд хожим нь тэднийг “Шадар гурван цэрэг ба д�Артаньян” хэмээн нэрлэх болсон. Тэднийг сурагч vгvй байхад уурын хөдөлгvvрт мотоцикль 1868 онд анх vvсчээ. Эдгээр мотоцикль нь эхэндээ тvргэхэн алхаж буй хvнийг арай ядан гvйцдэг, харин гvйж байгаа хvний “тоосонд нь хоцордог” байв. Гэсэн хэдий ч аажмаар ахин дэвшиж хоёр дугуйтад зориулсан анхны дотоод шаталтат хөдөлгvvр бий болсноор 1880-аад онд бензинээр ажилладаг мотоцикль vvссэн тvvхтэй.

ХХ зууны эхэнд мотоциклийн vйлдвэрлэл “нялхаараа” байх цагт 20 настай Артур Дэвидсон өөрөөсөө нэг ах� Уильям Харлитай хамтарч Висконсин мужийн Мильдоки хот дахь эцгийнхээ байшингийн саравчинд анхныхаа моторт унадаг дугуйг зохион бvтээв. Энэ бол 1901 он байсан юм. Мэдээж тэдний бvтээл шинжлэх ухааны нээлт биш байсан болохоор хэний ч анхаарлыг татаагvй. Залуус ч алдар суугийн оргилд хvрэх замаа эхлvvлснээ мэдээгvй гэдэг.

Тэдний гаргасан санаачилгыг Артурын� ах Уильям, Уолтер нар дэмжсэнээр жилийн дараа гурван морины хvчин чадалтай мотоциклийг угсарсан байна. Том ах Уильям� нь мэргэжлийн механикч, харин Уолтер зохион бvтээгч байсан юм.

Тэдний бvтээсэн анхны мотоциклийг унахад� хөлөөрөө жийх шаардлагатай байжээ.� Үvнээс жилийн дараа 1903 оны зургадугаар сарын 13-нд залуус “Harley Davidson-Motor Company”-ыг бvртгvvлснээр Харли Дэвидсон байгуулагдсан тvvхтэй. Фирмийнхэн анхныхаа жилд ердөө гуравхан мотоцикль vйлдвэрлэсний нэгийг нь� сургуулийнхаа найзад худалдаж. Гэвч удаах жилд нь наймыг, тvvний дараагийнхад 16, харин 1906 онд хагас зуун мотоцикль vйлдвэрлэн гаргасан байна.

Тэд худалдан авагчдыг татахын тулд бvтээгдэхvvнийхээ өнгөнд анхаарахын зэрэгцээ, дуу чимээг нь багасгаснаар захиалгын тоо өсч, хуучин саравчинд vйлдвэрлэл эрхлэх боломжгvй болов. Ингээд 1906 онд зургаан хvнтэй мотоциклийн жижигхэн vйлдвэрийг Мильдоки хотод нээжээ.

Залуус уйгагvй хөдөлмөрлөсний ачаар бизнесийн хvрээгээ тэлж,� ширхэг мотоциклийг 200 доллараар борлуулж эхэллээ. Энэ нь� алсыг харж, мэдлэг боловсролоо дээшлvvлэх боломжийг тэдэнд олгов.

Ингээд Харлийгаа Висконсиний их сургуулийн инженерийн ангид� оруулжээ. Тэрбээр 45 градусын өнцгөөр (Ү хэлбэрийн) байрлах хоёр цилиндрт моторыг зохион бvтээснээр бvтээгдэхvvнийх нь чанар эрс дээшлэв.

Армийнханд vнэлэгдсэн мотоцикль

Харли Дэвидсоныхон анхны захиалагчид буюу бvтээгдэхvvнээ борлуулах “нvхээ” маш зөв сонгож чадсан юм. Тэдний байнгын vйлчлvvлэгч нь тойргийн цагдаагийн хэлтсvvд байлаа. 1907 онд зохиогдсон автомашины vзэсгэлэнгээс хойш захиалга нь эрс нэмэгдэхийн хэрээр vйлдвэрээ хувьцаат компани болгон өөрчилж, тэнцvv хэмжээтэй� vнэт цаас эзэмших болов. Улмаар шинэ vйлдвэрийн газар байгуулж, бусад мужуудад борлуулалтын цэгээ нээн ажиллуулж эхэллээ.

Харли Дэвидсон компани 1909 онд 80 км/цагийн хурдтай долоон морины хvчин чадалтай� хvлгийг худалдаанд гаргав. 1916 он тэдний хувьд амжилтын нар гийсэн vе� байлаа. Учир нь хөрш Мексикт гарсан иргэний дайныг дарахаар Вашингтон 10 мянган хvнтэй байнгын арми илгээх vед Харлигийн мотоциклуудыг олон тоогоор захиалан авчээ.

Армийнхан энэ vеэс л тэдний бvтээгдэхvvний найдвартайг бишрэх болсон. Бvр дэлхийн нэгдvгээр дайны vед Америкийн армид тэдний vйлдвэрлэсэн тусгай загварын пулемёттой 20 мянган мотоцикль ашиглагдаж байв.

Харли-Дэвидсон 1920 он гэхэд дэлхийн 67 оронд салбараа нээж, мотоциклийн vйлдвэрлэлд ноёлох болсон бөгөөд тухайн vед 2000 гаруй худалдааны төлөөлөгч компанид хvчин зvтгэж байв. Гэхдээ бvх зvйл vргэлж өөдрөг байсангvй. 1929 оны аравдугаар сарын 29-нд Нью-Йоркийн бирж дампуурсны дараагаар барууныхан эдийн засгийн хямралд өртөж америкчуудын хувьд мотоциклтой манатай болов.

Компанийн гvйлгээ эхэндээ хоёр дахин, дараа нь бvр арав дахин уналаа. Тэд� “тэсч vлдэхийн” тулд зөвхөн экспортоос олох ашгаар амиа зогоож байлаа. Үнэндээ асар их хvн хvч, техник оролцсон дэлхийн хоёрдугаар дайн тэдний аминд орсон юм. Энэ vеэр Европ болон Хойд Африкт дайтаж байсан холбоотны цэргvvд тухайлбал, ЗХУ 50 мянга, Англи болон Францын арми тvvнээс хоёр дахин их мотоцикль захиалан авчээ.

Харли Дэвидсон ба “Тамын сахиусан тэнгэрvvд“

Харли Дэвидсон дэлхийн II дайны дараа л жинхэнэ брэнд болсон юм. Дайны дараах Харлигийн тvvхэн дэх цоо шинэ хуудсыг бичилцсэн хvмvvс бол нисэх хvчинд алба хааж асан Калифорнийн залуус.� Армиас халагдсан� нисэгчдэд албан тасалгааны нам гvм амьдрал, аль эсвэл аж ахуй эрхлэн суух нь дэндvv уйтгартай байлаа.

Хөх тэнгэрээ санагалзсан тэдэнд их хотын зам дээр нvргэлэх Харли-Дэвидсоны төмөр хvлгvvд л эрх чөлөөг мэдрvvлж чадсан. �Тэдний байгуулсан клубvvд асар хурдан хvрээгээ тэлж, бvхэл бvтэн сvлжээ болсон юм. Тvvнээс гадна Холливудын од Жеймс Дин, Марлон Брандо, алдарт дуучин Элвис Пресли нар Харлигийн хvлгийг дэлгэцнээ амилуулснаар “Хар замын” бэлгэ тэмдэг� болгожээ.

Компанийнхан 1953 онд хагас зуун жилийнхээ ойг тэмдэглэх vеэр�� гол өрсөлдөгч “Indian Motorcycle Company” тарсан нь тэдэнд том бэлэг болов. Харли Дэвидсон компани 1970-аад онд жилд 14 мянган ширхэг мотоцикль төвөггvй борлуулж байлаа. Энэ vед Америкийн зах зээлд орж ирсэн� Японы хямд мотоцикль тэднийг маркетенгийн бодлогодоо нухацтай хандахад хvргэв.

Харли Дэвидсоныхон “Хэрэв мотоцикльд тань эвдрэл гарвал бид тvvнийг чинь засахын оронд шинийг олгох болно”� гэсэн зоригтой сурталчилгааг хийснээр� худалдан авагчдаа эргvvлэн татаж чадсан юм.

SOURCE: www.mongolnews.mn