2011 оны Formula 1-н улирлын шилдэг 100 зургуудаас орууллаа…
Formula 1 Singapore 2010

Бельгийн гранпригийн дараа дэлхийн аварга цолны төлөө өрсөлдөж буй таван нисэгчээс Хэмилтон, Уэббер нарыг боломжоо хадгалан үлдэж, бусад нь тун бага магадлалтай боллоо хэмээж байсан мэргэжилтнүүдийн таамаг одоо эрс зөрөөд байна. Тухайн үед жагсаалтын тэргүүнд явсан Хэмилтон хоёр гараанд дараалан барианд орж чадаагүйгээс гуравдугаар байр хүртэл уруудаж, харин лидерээс 41 оноогоор хоцорч, ТОП-5 нисэгчийн хамгийн ард бичигдэж байсан Фернандо Алонсо хоёр гараанд түрүүлснээр дэд байрт дэвшив.
Continue reading »
1,397 total views, 2 today
The 2010 F1 Canada GP /мэдээ & фото/

Льюс Хэмилтон энэ улиралын 2 дахь түрүүгээ Канадын гран прид хүртлээ. 2-р байранд мөн Макларений Женсон Баттон орсон бөгөөд Макларенчууд 2 гараа дараалан давхар цохилт хийлээ. Тэд зохион бүтээгчдийн ангилалд 215 оноотой болж тасархай тэргүүлж эхэллээ. Араас нь 193 оноотой Ред Булл Рено баг удаалж байгаа юм.
Continue reading »
534 total views, 2 today
Formula 1 GP Bahrain /100 фото/

Формула-1 ийн шинэ улирлын эхний гараа Бахрейнд болж өнгөрлөө.
Уралдаанд Феррари багийн хоёр нисэгчид тэргүүн байруудыг эзэлж давхар цохилт хийв. 49 тойрог уралдсан уралдааны 34 дэх тойргийн сүүл хэсэгт Алонсо байрлал тогтоох уралдаанд түрүүлж гараанаас хамгийн эхэнд гарсан Себастьян Феттелийг гүйцсэнээр түрүүлэх боломжтой болсон. Алонсо түрүүлснээр өөрийн карьерийн 22 дахь ялалтаа авсан бол Бахрайны энэ тойруулгад 3 дахиа түрүүлж буй нь энэ юм. Хүчээ алдсан Феттелийг үүний дараа Масса, Хэмилтон нар гүйцэж залуу германыг шагналын тавцангаас мулталлаа.
Continue reading »
485 total views, 2 today
Алонсо Феррарид

Сүүлийн үед Формула-1 ийн ертөнцөд энэ яриа нь олны анхаарлыг татаж байна.Фернандо Алонсо нисгэгчдийн солилцоонд гол зангилаа болсон хэвээр байгааг мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Сингапурын Гран Прид Рено багийн зүгээс Фернандо Алонсо ирэх улиралд тус багт уралдахгүй гэдгийг батлав. Удаан хугацааны турш 2010 оноос Алонсог Ферраригийн жолооны ард сууна хэмээн ярьцгаасан. Тэгвэл Фелиппэ болон Кимиг яах болж байна? Гэсэн асуулт тавигдана. Масса 2010 онд дахин уралдаж эхлэнэ. Райкконен Макларенд буцаж очсоноор Алонсо ирэх боломжтой болно гэжээ.
Continue reading »
231 total views, 1 today
Льюис Хэмильтон Сингапурын гран-прид түрүүллээ

“Формула-1″ ангиллын автомашины уралдааны энэ улирлын 14 дэх гараа Сингапурын гран-прид “Макларен” багийн нисгэгч Льюис Хэмильтон түрүүллээ. Тэрбээр гарааны эхнээс л тэргүүлж эхэлсэн бөгөөд энэ жилийн хоёр дахь түрүүгээ авч байна.
Continue reading »
232 total views, 1 today
“БМВ-Заубер”-ийг орлох багийг хайж байна.

Олон улсын автомашины холбоо нь “Формула-1″ дараа улиралд оролцохоос татгалзаад байгаа “БМВ-Заубер” багийг орлох баг хайж байгаагаа албан ёсоор мэдэгдлээ. Холбооны ерөнхийлөгч Макс Мосли нь долоон баг бүхий жагсаалтыг гаргаад, бүгдэд нь 2010 оны аварга шалгаруулах тэмцээнд оролцох боломж байгаа тухай захидлыг хүргүүлсэн ажээ. Харин “БМВ-Заубер” бага тэмцээнд оролцох мөнгө олж чадлаа ч гэсэн энэ долоон багтай адилаар оролцох эрхийн төлөө өрсөлдөх болох юм.
259 total views, 1 today
Шумахер турж,Масса нутаг буцлаа.

Михаэль Шумахер F1 д эргэж ирлээ гэсэн мэдээ 2 хонгийн өмнө “Феррари” албан ёсоор мэдэгдэл хийсэн. Тэрээр Шумахер Фелипе Массаг Унгарын Гран Прид авар хийж тархиндаа хүнд гэмтэл авч “Феррари” багийн удирдлагууд түүнийг буцаж формондоо ортол нь эмчийн хяналтанд байлгахаар болж түүний оронд Михаэль Шумахер түр авч багтаа уралдуулах болсон юм.
Continue reading »
255 total views, 1 today
Баттон “Формула 1” ийн 4 –р гарааны уралдаанд 3 дахь түрүүллээ.
Себастьян Феттель (Ред Булл), Дженсон Баттон (Браун) и Ярно Трулли (Тойота)
“Брауна” багийн нисгэгч Женсон Баттон 1:31.48,182 секунд хурдлаж 3 дахь түрүүгээ авлаа. Тэрээр байрлал тогтоох уралдаанд 4 т хурдласан юм.Түүний араас “Шанхай Гран-При” д эүрүүлсэн “Ред Булл” багийн нисгэгч Феттель ,гуравт “Тойота” багийн нисгэгч Трулли орсон байна.Дөрөв тавдугаар байрт Хэмилтон (Макларен),Баррикелло (Браун) орж оноонуудаа нэмлээ.
Continue reading »
254 total views, 1 today
Шанхай Гран-При тун сонирхолтой боллоо.

Өнгөрсөн амралтын өдөр “Формула-1” ийг энэ улирлын гурав дахь гараа Шанхай Гран-При болж өнгөрлөө.Энэ уралдаан маш сонирхолтой болж “Ред Булл” багийн Германий залуу нисгэгч Себастьян Феттель Хятадын Гран-Прид тун одтой байлаа.Тэрээр байрлал тогтоох уралдаанд 1:36,184 хурдалж тэргүүн шугамнаас гарах болсон юм.
Continue reading »
418 total views, 2 today
- There are no popular posts yet.
-
dayna - "samoswal bhgui shuu."...
-
Dulguun - "45.000.000₮ shuu"...
-
ganbaatar - "маш яаралтай авах гэсэн юм,хэд вэ?"...
-
odoo ybj bga excel zarna une 1600000 - "odoo ybj bga excel zarna une 1600000 aas utas 91993042...98193042"...
-




