Welcome, visitor! [ Register | Loginrss

960 УДАА ШАЛГАЛТ ӨГЧЭЭ

| Мэдээ мэдээлэл | 2010/09/07

mashin1

Өмнөд Солонгосын 69 настай эмээ 960 дахь удаагийн оролдлогоороо жолооны курсийн тестийн шалгалтаа амжилтай өгснөөр тухайн газрынхаа олны танил болжээ. Ча Са сун гэдэг эмээгийн овог нь солонгосоор тээврийн хэрэгсэл гэсэн утгатай бөгөөд одоо тэрбээр тус улсын автомашин үйлдвэрлэгч хамгийн том компани болох «Хьюндай» компанийн зар сурталчилгаанд тоглохоор болсон байна. Ча Са сун эмээ 2005 оны дөрөвдүгээр сараас эхлэн шалгалт өгсөн бөгөөд тэрбээр гурван жилийн хугацаанд өдөрт нэг, долоо хоногт таван удаа жолооны шалгалт өгч байжээ. Сүүлдээ түүний чармайлт удаан болж, долоо хоногт хоёр удаа шалгалт өгөх болжээ. «Энэ бүхний эцэст тэрбээр жолооны үнэмлэхээ авч байна. Бид түүнд баяр хүргэсэн» гэж Ча эмээгийн жолооны багш хэлжээ. «Би ач нараа дагуулан амьтны хүрээлэн руу авч явахыг хүссэн учир жолооны үнэмлэхтэй болохыг хүссэн» гэж Ча эмээ хэлсэн байна.

Continue reading »

2,158 total views, 2 today