Welcome, visitor! [ Register | Loginrss

Formula 1 GP Bahrain /100 фото/

| Мэдээ мэдээлэл | 2010/03/16

Формула-1 ийн шинэ улирлын эхний гараа Бахрейнд болж өнгөрлөө.
Уралдаанд Феррари багийн хоёр нисэгчид тэргүүн байруудыг эзэлж давхар цохилт хийв. 49 тойрог уралдсан уралдааны 34 дэх тойргийн сүүл хэсэгт Алонсо байрлал тогтоох уралдаанд түрүүлж гараанаас хамгийн эхэнд гарсан Себастьян Феттелийг гүйцсэнээр түрүүлэх боломжтой болсон. Алонсо түрүүлснээр өөрийн карьерийн 22 дахь ялалтаа авсан бол Бахрайны энэ тойруулгад 3 дахиа түрүүлж буй нь энэ юм.  Хүчээ алдсан Феттелийг үүний дараа Масса, Хэмилтон нар гүйцэж залуу германыг шагналын тавцангаас мулталлаа.
Феррари багийн энэхүү давхар цохилт нь 2008 оны 6 сарын Францын гран-пригээс хойшхи анхны тохиолдол нь ба Алонсогийн хувьд тэр жилд Ренод байхдаа Японы гран-прид л хамгийн сүүлд түрүүлж байжээ.
Эхний дөрвөлийн дараа 5, 6-р байранд 55 жилийн дараа өөрсдийн бие даасан багаа оруулж буй Мерседесийн Нико Росберг, Михаэль Шумахер нар орсон. Олны анхаарлын төвд байсан Шуми 6-р байранд орлоо. Тэр зодог тайлснаасаа хойш 3 жил хагас гаруй хугацааг өнгөрөөжээ. Уралдааны дараа дэлхийн 7 удаагийн аварга агуу Шуми “Би өнөөдөр бодож байсан амжилтаа үзүүлсэнгүй. Би шинэ дүрэм болон шинэ машиндаа дасах хэрэгтэй байна. Ирээдүйг өөдрөгөөр харж байна.” гэжээ.
7-р байранд Женсон Баттон орсон. Тэр өөрийн бодож байсан амжилтаа бас үзүүлж чадаагүй гэнэ. МакЛарен багт энэ улирлаас зүтгэх болсон тэр өнгөрсөн жилийн аваргаа хамгаалах зорилготой байгаа нь тодорхой. 30 настай Баттон ганц секундын ард 41 настай Шумигийн ард орсон. Ред Буллын Марк Уэббер 8-р байранд орлоо.
Энэ жил эхний 10 байр оноо авдаг болж онооны шинэ систем гарсан тухай бид өмнө нь мэдээлж байсан. Форс Индия багийн Витантонио Льюцци 9-д, Уильямсд анхны уралдаанаа хийсэн Рубенс Баррикелло 10-р байрыг эзэллээ.
Уралдааны гараан дээр Алонсо багийн анд Массагаа гүйцэж 2-р байр руу дэвшсэн нь уралдааны сонирхолтой хэсэг байлаа. Үүнээс хойш хэд хэдэн машин жагсаалаас гарсан. Тухайлбал шинээр оролцож буй хоёр баг Virgin, HRT  багууд бариандаа орж чадсангүй ээ. HRT багт анхны Энэтхэг нисгэгч Карун Чандок уралдаж байгаа билээ. Тэр 2-р тойрогт замаас гарсан. Оросын анхны нисэгч Виталий Петров мөн анхны уралдаандаа барианд орж чадсангүй. 13 дахь тойрогт машин нь эвдэрч замаас гарчээ. Түүнчлэн 16 жилийн дараа Ф1-д эргэн ирж байгаа Лотус багийн хоёр нисгэгч хоёул өнөөдөр барианд орлоо. Ярно Трулли 17, Хайкке Ковалайнен 15-рт барианд орсон.
1. Алонсо (Испани, “Феррари”) – 1:39.20,396
2. Масса (Бразили “Феррари”) – отставание 16,0
3. Хэмилтон (Их Британи, “Макларен”) – 23,182
4. Феттель (Герман, “Ред Булл”) – 38,799
5. Росберг (Герман, “Мерседес”) – 40,213
6. М. Шумахер (Герман, “Мерседес”) – 44,163
7. Баттон (Их Британи) – 45,280
8. Уэббер (Австрали, “Ред Булл”) – 46,360
9. Льюцци (Итали, “Форс Индия”) – 53,008
10. Баррикелло (Бразил, “Уильямс”) – 1.02,489

resize_77_totallycrap_com_800

Формула-1 ийн шинэ улирлын эхний гараа Бахрейнд болж өнгөрлөө.

Уралдаанд Феррари багийн хоёр нисэгчид тэргүүн байруудыг эзэлж давхар цохилт хийв. 49 тойрог уралдсан уралдааны 34 дэх тойргийн сүүл хэсэгт Алонсо байрлал тогтоох уралдаанд түрүүлж гараанаас хамгийн эхэнд гарсан Себастьян Феттелийг гүйцсэнээр түрүүлэх боломжтой болсон. Алонсо түрүүлснээр өөрийн карьерийн 22 дахь ялалтаа авсан бол Бахрайны энэ тойруулгад 3 дахиа түрүүлж буй нь энэ юм.  Хүчээ алдсан Феттелийг үүний дараа Масса, Хэмилтон нар гүйцэж залуу германыг шагналын тавцангаас мулталлаа.

Continue reading »

489 total views, 2 today