2015 оноос эхлэн люкс зэрэглэлийн машин үйлдвэрлэгч Lamborghini нь гибрид спорт карууд үйлдвэрлэхээр болж байгаа тухай босс Стефано Винкельман мэдэгджээ. Түүний мэдэгдэж байгаагаар бол шинэ спорткар нь бага зэргийг гибрид болох гэнэ.
Posts from ‘August, 2009’
Ferrari 458 Italia
570 морины хүч 4,5 литрийн багтаамжтай V8 хөдөлгүүртэй. Эргэлтийн момент, долоон шатлалтай хоёр давхар холболттой роботжуулсан хурдны хайрцагтай. 0-оос 100 км/ц хүртэл ердөө 3,4 секунд зарцуулдаг. Дээд хурд нь 325 км/ц.
Албан ёсоор энэ оны есөн сард Франкфуртийн машины үзэсгэлэн дээр танилцуулагдах юм байна.
“БМВ-Заубер”-ийг орлох багийг хайж байна.
Олон улсын автомашины холбоо нь “Формула-1″ дараа улиралд оролцохоос татгалзаад байгаа “БМВ-Заубер” багийг орлох баг хайж байгаагаа албан ёсоор мэдэгдлээ. Холбооны ерөнхийлөгч Макс Мосли нь долоон баг бүхий жагсаалтыг гаргаад, бүгдэд нь 2010 оны аварга шалгаруулах тэмцээнд оролцох боломж байгаа тухай захидлыг хүргүүлсэн ажээ. Харин “БМВ-Заубер” бага тэмцээнд оролцох мөнгө олж чадлаа ч гэсэн энэ [...]
Загасчдад зориулсан хосгүй машин.
Загасчдад зориулсан хосгүй машин. Хуурай замаар ч явна, усанд ч живэхгүй, цасан хунгарт хий эргэхгүй. Өөрөөр хэлбэл дугуй хийсэн мотоортой завь, загас хадгалах хайрцаг, майхангийн комплекс гэх юм уу даа. Дугуй нь маш өргөн тул мөсөн дээр ердөө 130 гр./см2 даралт үзүүлдэг.
“Ниссан Моторс” анхны цахилгаан машинаа олон нийтэд толилууллаа.
Японд автомашины үйлдвэрлэлээр гуравт ордог “Ниссан Моторс” анхны цахилгаан машинаа олон нийтэд толилууллаа. Тус компанийн менежерүүд бид цахилгаанаар ажилладаг суудлын тэргийг бөөнөөр нь хийж, худалдаалах зорилт тавьсан, түүндээ нэг алхам ойртлоо гэж мэдэгдэв.
Шатахууны үнэ дахиад л 90 төгрөгөөр…
Өчигдөр орой бензин АИ-92-ийн үнэ 1210 төгрөг байсан. Гэтэл өнөөдөр өглөө 90 төгрөгөөр өсч 1300 төгрөг болжээ. Нефть импортлогчид ингэж дураар аашлах нь хэрээс хэтэрлээ. Жолооч нарын ярьж байгаагаар орой дахин нэмэгдэж магад гэж ярилцаж байна.
Шумахер турж,Масса нутаг буцлаа.
Михаэль Шумахер F1 д эргэж ирлээ гэсэн мэдээ 2 хонгийн өмнө “Феррари” албан ёсоор мэдэгдэл хийсэн. Тэрээр Шумахер Фелипе Массаг Унгарын Гран Прид авар хийж тархиндаа хүнд гэмтэл авч “Феррари” багийн удирдлагууд түүнийг буцаж формондоо ортол нь эмчийн хяналтанд байлгахаар болж түүний оронд Михаэль Шумахер түр авч багтаа уралдуулах болсон юм.
Германы Veritas RS3
Veritas RS3 нь бензин хөдөлгүүртэй BMW V12 507 морины хүчтэй 0-62 км/цагт 3,2 секунд хурдлаж,хамгийн дээд хурдан 350 км/цаг хурдлах чадалтай.Үнэ 342 мянган еврогоор зарагдах юм.Тэрээр Марка Veritas нь 1948 онд хамшийн анхын Формулад уралдаж 1 байрын эзэн болж байсан түүхтэй юм байна.
BMW компаний Краш Тэст
Та бүхэн BMW дээр яаж тэст хийж байгаа нь сонирхолтой байх байхаа
Хятад улсад хамгийн их зарагддаг 10 автомашинууд
Хятад улсад өөрсдийн үйлдвэрлэдэг болон Японы Тоёото, Солонгосын Hyundai, Daewoo, Германы Фольксваген зэрэг машинууд маш их зарагддаг байна. Энэхүү 10 машинуудын дунд Хятадын өөрсдийн үйлдвэрлэдэг машин их байна. Одоогоор Нэгт Buick Excelle хятадын зах зээл дээр хамгийн ихээр борлогдсон байгаа нь одоогийн Америкийн зах зээлд Ford F series -тэй зэрэгцээд байгаа юм. Мөн Hyundai компаний [...]
