Welcome, visitor! [ Register | Loginrss

Замын цагдаагийн газрын ахлах байцаагч С.Энхтөр: Баячуудын хүүхдүүд шөнийн цагаар нууцаар уралддагийг ил болгох гэж л зөвшөөрөл олгосон

| Мэдээ мэдээлэл | 2008/09/30

Монголын Мотоспортын холбооноос зохион байгуулсан “WINSTON NT’aвтo машины уралдаан болсон өдөр уг уралдааныг үзэхээр явсан хүмүүс өндөр хурдтай машинаа жолоодож явсанаас зам тээврийн осол гарч хүний амь нас хохирсон харамсалтай хэрэг гарсан. Хэдийгээр уг уралдааныг Замын цагдаагийн газар хамтран зохион байгуулсан хэдий ч зохион байгуулалт тун ч тааруухан байсан. Тиймээс эмх замбараагүй байдал үүсч ийнхүү осол гарахад нөлөөлсөн гэдгийг үзэгчид баталж байгаа юм. Бид энэ талаар Замын цагдаагийн газрын олон нийттэй харилцах албаны чиглэлийн ахлах байцаагч С.Энхтөрөөс тодрууллаа.

Continue reading »

285 total views, 1 today

ЗЦГ-аас Замын хөдөлгөөний дүрэм зөрчихгүй байхыг Монголын Моторспортын холбоонд анхааруулсан

| Мэдээ мэдээлэл | 2008/09/30

2008 оны есдүгээр сарын 27-ны өдөр болсон “WINSTON N1” авто машины уралдааны үеэр хэд хэдэн авто машины осол гарсан тухай бид өмнө нь мэдээлж байсан. 27-ны өдрийн 15.00 цагийн орчимд Багахангай дүүргийн нэгдүгээр хороо, Зэвсэгт хүчний 337 дугаар цэргийн ангийн Нисэхийн нөөцийн талбай буюу аэродром дээр “Волскваген паурет” маркийн 44-44 УБЦ дугаарын авто машин “Хюндай соната 2” маркийн 34-91 УБК дугаарын авто машинтай мөргөлдөж, зам тээврийн осол гарсан.

Continue reading »

372 total views, 2 today

Зам ашигласны төлбөрийг дахин нэмнэ

| Мэдээ мэдээлэл | 2008/09/30

Жолооч нараас хураадаг, улсын чанартай замын төлбөрийг 500-1500 төгрөгөөр нэмэхээр болжээ. Өөрөөр хэлбэл, суудлын автомашинаас 1000, ачааны автомашинаас 3000 төгрөг хурааж авдаг болох юм.

Авто зам хяналт судалгааны газрынхан үүнийг бүтээн байгуулалтын ажилтай холбоотой хэмээн тайлбарлаж байна. “Жил ирэх бүр автомашины тоо өсч, тэр хэрээр замын эвдрэл нэмэгдэж байгаа учир үүнийг засварлах хөрөнгө урьдынхаасаа илүү шаардагдаж байгаа. Иймд улсын чанартай зам ашигласны төлбөрийг нэмэх шийдвэр гаргасан” хэмээн тэд ярьж байна.

Continue reading »

280 total views, 1 today

Автомашины хурд хэмжигч багажтай боллоо

| Мэдээ мэдээлэл | 2008/09/30

Замын цагдаагийн газар нь ОХУ-д үйлдвэрлэсэн хамгийн сүүлийн үеийн шинэ тоног төхөөрөмжтэй болжээ. Уг төхөөрөмжөөр автомашины хурдыг хэмжих аж. “Визир” нэртэй уг багажаас арван ширхгийг оруулж ирсэн бөгөөд Дархан-Уул, Орхон аймаг, нийслэлийн Налайх, Багануур, Хан-Уул дүүргийн замд явж байгаа автомашины хурдыг тодорхойлоход ашиглаж эхэлжээ. Учир нь дээрх замд яваа жолооч нар хурд хэтрүүлж, осол гаргах тохиолдол олонтаа тул түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор багажийг ашиглаж буй юм байна.

Continue reading »

298 total views, 2 today

Ferrari Мотоцикл

| Мэдээ мэдээлэл | 2008/09/29

Таскрин удирдлагатай, өндөр нь өөрчлөгддөг амаржинтэй Феррари мотоциклийг Израйлийн дизайнер Амиир Гиник зохион бүтээжээ. Мотоцикл дээр феррари V8 хөдөлгүүрийг багтаахын тулд түүнийг хоёр дахин богиносгох хэрэгтэй жолжээ. Гэхдээ энэ мотоцикл хүмүүсийн анхаарлыг өөрийн эрхгүй булааж байгаагийн гол шалтгаан нь  хөдөлгүүр, тачскринээс бус харин алдартай улаан өнгө ба домогт Ferrari лого юм гэдгийг онцолмоор байна.

Continue reading »

401 total views, 1 today

”F1”-ийн тэмцээнд Алонсо тэргүүлэв

| Мэдээ мэдээлэл | 2008/09/29

“Formula 1″-ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг тэргүүлж буй Их Британийн нисгэгч Льюис Хэмилтон Сингапурын Гран-при тэмцээний дараах байдлаар тэргүүлсэн хэвээр байна. Харин түүний мөнхийн өрсөлдөгч Бразилийн тамирчин Фелипе Масса араас нь нэхсээр байна. Одоо ердөө гурван тэмцээн л үлдээд байгаа юм.

Continue reading »

291 total views, 1 today

Автомашины шоу зохион байгуулах үеэр осол болж нэг хүн нас барав

| Мэдээ мэдээлэл | 2008/09/29

Улаанбаатар хотын харьяа Баганхангайн нутаг дэвсгэр, олны нэрлэж заншсанаар нисэхийн сургуулилтын талбайд өчигдөр автомашины уралдаан зохион байгуулах үеэр осол болж, газар дээрээ нэг хүн нас баржээ. Ослын улмаас талийгаачийн нэг хөл нь тасарсан байсан гэнэ. Тодруулбал, “Волкесваген” маркийн УБЦ-4444 дугаартай автомашин “Соната-2” маркийн машинтай мөргөлдөж, дээрх эмгэнэлт явдал болсон бөгөөд дөрвөн ч хүн хүндээр бэртжээ.

Continue reading »

563 total views, 2 today

Хий-тосны амортизатор дэржигнүүртэй замд сайн

| Мэдээ мэдээлэл | 2008/09/26

Тээврийн үйлчилгээний төвийн мэргэжилтнүүдийн зөвлөгөөг Танд хүргэе. Бүтэц зохиомжийн хувьд ердийн машинд зориулсан амортизаторын үндсэн хэсэг нь тосон, хий-тосны гэж хуваагддаг. Эхнийхэд нь зөвхөн тос ашигладаг бол хоёр дахь нь тосон дээр нэмж хий шахсан байдаг.

Хий-тосны аморизатор нь тосонгоо бодвол гуч орчим хувиар илүү үнэтэй. Учир нь хөндлөн жижиг зураас үүссэн дэржигнүүртэй замд илүү сайн, дугуйг зам руу сайн шахаж өгдөг тул эргэлт хийх боломжоор давуу байдаг аж. Муу замаар өндөр хурдтай явж байхдаа замын эргэлтэд багтах үед энэ чанар нь тод илэрдэг.

Continue reading »

417 total views, 1 today

”Феррари 250” хамгийн үнэтэй машин

| Мэдээ мэдээлэл | 2008/09/25

Бүх цаг үеийн хамгийн гоёмсог машин гэгддэг “Феррари 250 GTO” маркийн машин дэлхийн хамгийн үнэтэй төмөр хүлэг боллоо.

Саяхан болсон дуудлага худалдаагаар уг машиныг Английн нэр нь үл мэдэгдэх бизнесмэн 20 сая еврогоор худалдан авсан нь автомашины түүхэн дэх хамгийн өндөр үнэ юм. “Феррари 250 GTO” загварын машиныг 1962-1964 оны хооронд ердөө 39 ширхэг үйлдвэрлэсэн нь өдгөө ийнхүү үнэд хүрч байна.

Continue reading »

752 total views, 1 today

Японоос манай улсад жилд 20 мянган хуучин автомашин орж ирдэг

| Мэдээ мэдээлэл | 2008/09/24

Манай улсад автомашин хэрэглэгчдийн тоо урьд урьдын жилүүдээс маш их нэмэгдсэн. Манайхны хэрэглэж буй машин техникийн ихэнх хувь нь хуучин байдаг. Машины наймаачид сүүлийн үед Японоос хуучин машин импортлох нь ихэссэн. Япон улс нь Монголоос гадна 54 улсад жил тутам нэг сая 200 мянган машин импортолдог гэнэ. Харин манай оронд жилд 20 мянган хуучин автомашин худалдаалдаг ажээ. Япон машин байгаль экологид сөрөг нөлөө үзүүлэх нь бага, чанар сайн учраас их импортолдог гэж наймаачид ярьдаг. Монголын авто машин импортлогчдын нэгдсэн холбооноос энэ сарын 22-нд Япон улсаас хуучин машин импортлогчдын нэгдсэн уулзалтыг зохион байгууллаа.

Continue reading »

275 total views, 1 today

Page 1 of 41234