Автомашин уул даваатай газарт шатахуун илүү зарцуулна. Энэ нь хоёр зүйлээс шалтгаална…
Нэгдүгээрт агаарын даралт үлэмж багасах, хоёрдугаарт өгсүүр байх явдал болно. Өндөрсөх тутам атмосферийн даралт багасах тул хөдөлгүүрийн цилиндрийн дүүргэлт муудаж чадал нь буурна. Жишээлбэл 3-4 мянган метр өндөрт хөдөлгүүрийн чадал 25-30 хувь буурдаг.
Continue reading »

Maël Oberkampf саяхан BMW гийн М серийн M-Zero загварыг хийн танилцуулсан байна. Энэхүү загвар нь Mercedes Benz ийн зарим нэгэн сүүдэр болон шийдлүүдийг тусгаж өгчээ. Мөн DB9 Aston Martin ий зарим нэг хэсгүүдийг ч багтаасан мэт харагдаж байна. Хэдийгээр загварын дүр төрх нь Ауди гийн R8 тай төстэй гэж яригдаж байгаа ч BMW л юм даа.
Хятадын Great Wall компаний HOVER•Π хэмээх энэ машин нь үнэхээр тансаг люкс машин юмаа. 10 хүний багтаамжтай бөгөөд машины урт нь 6,72 м ажээ.
Cayenne Turbo S нь 4 хаалгатай, 5 хүний суудалтай люкс автомашин. Мотор нь V8 S загварын 4.8 литрийн багтаамжтай мотортой. 280 км/ц (174mph) хурдалдаг юм байна. Уг машин нь энэ оны 8 сараас зарагдаж эхэллэхнээ. Үнийн хувьд 111,400 евро.
АНУ-ын Business Week сэтгүүл хамгийн үнэтэй төмөр хүлгүүдийг жагсааж байх зуур “Форбс”-ынхан түүний эсрэг хувилбарыг гаргажээ. Хамгийн хямд автомашины жагсаалтыг Энэтхэг, Хятадад үйлдвэрлэсэн төмөр хүлгүүд дүүргэжээ.