Welcome, visitor! [ Register | Loginrss

Унгарын гран-при

| Мэдээ мэдээлэл | 2008/08/01

Унгарын гран-при 8 сарын 1-3ний хооронд Hungaroring д явагдана.

1,7 сая орчим оршин суугчтай нийслэл Будапешт нь улсынхаа хамгийн том хот нь юм. Унгарт жилд 20 сая гаруй жуулчид айлчилдгаас тэн хагас нь Дунай мөрний эрэгт орших хамгийн үзэсгэлэнт хот Будапештыг зорьж ирдэг. Уран барилгууд, түүхийн үзмэрүүд, арвин цуглуулгатай музей зэрэг нүд хужирлах олон сонин сайхантай хот аж.

Унгарын гран-при 1986 онд анх удаа зохиогдож байснаараа Формула-1 ийн шинэ үеийн уралдаанд тооцогдоно. Тухайн үеийн соц улсад явагдаж байсан анхны гран-приг үзэхээр гурван өдрийн турш 260 000 үзэгчид сонирхож байжээ.

Формула-1 ийн толгойлогч Берни Экклстоуний хүйтэн дайны үеийн хаалттай ,төмөр хөшигний цаана уралдаан зохиох санаа нь 80-аад оноос төрсөн гэнэ. Коммунистуудын зүрх болсон Москвад гран-при зохион явуулах гэсэн түүний оролдлого, зөвлөлтийн удирдагчдын шийдвэрт тас цохигджээ. Гэсэн ч тэр зүүн европд Формула-1 ийн гран-приг гэр оронтой болгон төвхнүүлэх оролдлогоо орхисонгүй. 1983 онд тэрээр Унгарт айлчлан, Мажарын-автоклубын тусламж, дэмжлэгтэйгээр төр засгийн удирдлагуудтай уулзаж амжив. Түүний яриа тэдэнд итгэл үнэмшил төрүүлж чадсанаар, Будапештээс хойд зүгт 20 км зайд орших газарт тогтмол уралдаан явуулдаг зам барих шийдвэр гаргажээ.

Наймдугаар сарын халуун өдрүүдэд тохиож байгаагаар Малайзийн уралдаантай зүйрлэхүйц аагим халуунд, 70 тойрог хөлсөө урсгах нисгэгч нарт хатуухан даваа болох юм. Нутгийн онцлогоос болж зам, шороо тоос ихтэй, гулгаатай байна. Мөн шахуу давчуу эргэлтүүд нь Монакогийн уралдааны замын хүнд нөхцөлүүдтэй төстэй. Зарим нь зүүний Монако гэж бас нэрлэдэг билээ. Дундаж хурд нь 180 км цагт хүрдгээрээ удаан замд тооцогдоно. Багууд энд, моторын үзүүлэлт, аэродинамик, тоормосноос илүүтэй машины тэнцвэржилт, дугуйны замтай барьцалдах чанар, элэгдэлд анхаарлаа төвлөрүүлдэг.

Анхны гарааны түрүүг Айртон Сенна (Лотус) авч, уралдаанд ДА Нельсон Пикэ түрүүлжээ.(Уильямс) ( Рэногийн Нельсон Пикэгийн аав )

Замын урт-4.381 м

Тойрог-70

Нийт зам-306,663 кмАсфальтын чанар -долгионтой
Дугуйны хольц-зөөлөн
Дугуйны элэгдэл-дундаас дээш
Тоормосны элэгдэл-их
Бүтэн хаазлах хувь-58 % (гишгүүрийг тултал гишгэх )
Хамгийн өндөр хурдны хэмжээ-291 км/цаг
Бүтэн хаазлах хамгийн урт хэсэг -750 метр (12 сек)
Шатхуун зарцуулалт-бага
Чиглэл -цагийн зүүний дагуу
Зүүн тийш эргэлт-6
Баруун тийш эргэлт-8

Унгарын уралдааны хамгийн хүчтэй тоормослох хэсэг бол Гараа болон Барианы шулуун замын дараах эргэлт юм. Нисгэгч нар 2 секундэд 190 км цагаас тоормослох ёстой. Үүнээс 5,2 G-хүч үүснэ.

SOURCE: sportnews.mn

360 total views, 1 today

  

5 Responses to “Унгарын гран-при”

  1. Voronok on 2008/09/09 @ 12:26

    полностью поддерживаю, такие же мысли были.

  2. Вы уже не первый пост пишите и интересно узнать, стоит ли мне попроывать заниматься блоггерством или лучше нет?

  3. Молодца, так держать.

  4. Оросоор комметн үлдээдэг ёстой сайт юмуу????

  5. Жжешь, дружищще))

Leave a Reply