Welcome, visitor! [ Register | Loginrss

“Монгол Ралли” уралдаан эхэллээ

| Мэдээ мэдээлэл | 2008/07/31

“Монгол Ралли” олон улсын уралдааны энэ жилийн гараа Их Британийн нийслэл Лондон хотын төв Hyde Park-аас энэ сарын 19-нд эхэллээ. Итали, Исланд, Австрали, Өмнөд Америк, Япон зэрэг дэлхийн 23 орны 252 баг 15 улсын нутаг дэвсгэрээр нийт 16000 км газар туулах юм байна.
Ирэх сарын 9-нд Улаанбаатар хотноо Сүхбаатарын талбайд барианд орох юм байна. Хуучин бөгөөд жижиг машиныаар уралддаг нь энэхүү раллигийн онцлог. Механикч, засварчин дагалдаж явдаггүй энэ уралдааны гол зорилго нь Монголын хүүхдийн байгууллагуудад хандив цуглуулах явдал юм. Баг бүр дор хаяж 1000 фунт  / ойролцоогоор 2,3 сая төгрөг/ хөрөнгө босгох ёстой байдаг ба энэ жил зохион байгуулагчид 300 фунтын хандив цуглуулах зорилготой юм байна.

Эдгээрийн хандивын дийлэнх нь Мерси Кор байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар, Кристина Нобелын хүүхдийн сангаар дамжин монголын хүүхдүүдэд хүрдэг юм байна. 2001 онд анх зохиогдсон энэ адал явдалт уралдаанд оролцох багийн тоо жил бүр өсч, 2004 онд зургаа байсан бол 2006 онд 167 болж хүрээгээ тэлжээ. Гэхдээ багуудын тал хувь нь л барианд ордог.

SOURCE: Өнөөдөр

No Tags

417 total views, 1 today

  

One Response to ““Монгол Ралли” уралдаан эхэллээ”

  1. sd

Leave a Reply