Азийн орнуудын хаягдал хуучин машинаар нийслэл хот маань хахаж байна
Өнгөрсөн хаврын автомашины тооллогоор зөвхөн нийслэлийн хэмжээнд 118 мянган автомашин бүртгэгдсэн байлаа. Харин манай улсад өдөрт 40-50 машин гаалиар орж ирэн замын цагдаагийн газраас 60 машины номер авдаг гэсэн тооцоо байдаг аж. Тэгэхээр нийслэл хотын маань өмхий утаа хаялсан төмөр хүлгүүд жилд доод тал нь 15-16 мянгаар нэмэгдэж байдаг бололтой. Өнөөдөр нефтийн үнэ тэнгэрт хадаж, үүнийг дагаад шатахууны хомсдол хаа сайгүй нүүрлээд байхад хаягдал болсон ийм олон ямбий төмрийг гаднаас оруулж ирэх хэрэг монголчуудад байгаа юм уу үгүй юм уу бүү мэд. Япон, Солонгосоос орж ирж байгаа машинууд бидэндээ л цоо шинэ, ганган хүлэг шиг санагддаг боловч ихэвчлэн 10 жил явсан машинууд орж ирдэг гэж байгаа. Нэг үеэ бодвол автомашин гангараа биш хүний хэрэглээ болчихсон цаг үе мөн л дөө. Гэхдээ л гадаадын баян орны иргэдийн нормыг нь бүрмөсөн дуусгаад ханзарсан гутал шиг хогийн цэг дээр шидчихсэн машинуудыг авч унаад монголчууд бид юу бүтээж байгаа билээ гэдгээ эргэцүүлж нэг бодмоор. Ихэнх нь “Халтуур хийж хэд гурван зоос олох гэсэн юм” гэдэг шалтаг хэлэн машин авч байна шүү дээ. Гэтэл халтуур хийгээд тэр болгон ашиг олж чаддаг уу үгүй. Нөгөө төмрийн хогныхоо “ходоод” руу арав хорин мянган төгрөгөөр шатахуун авч хийн хоосон давхисаар таарна. Тэгж байтал давхиж байгаа зам нь маш муу учир угаасаа эдэлгээ норм нь дуусчихсан хаягдал машины нь эд анги хэдэн cap болов уу үгүй юу эвдэрч хэмхрээд техникийн захаас сэлбэг авч тавихаас өөр аргагүй болно. Сэлбэг нь үнэтэй тул бараг ахиад нэг машин худалдаад авчих мөнгийг сэлбэгэнд зарцуулах нь ч бий. Ингээд бодохоор гадаадын хаягдал хуучин машинаар гангарч яваа бидний монголчууд хөөрхий гэхээс өөр яалтай билээ. Хамгийн гол нь ард иргэдийн маань хуримтлуулсан өчнөөн их хөрөнгө ийнхүү Япон, Солонгосын хаягдал хогийн цэгийн орлого болоод зогсохгүй шатахуун нэрээр машины банкинд орж хий хоосон утаа болоод замхарч байгаа нь харамсалтай.
SOURCE: Ноцтой мэдээ
274 total views, 1 today


Odoo tegeed yahuu. Shin-gne avch diilehgui yum chine. yaltai ch bilee dee yaduu mongolchuudaa …
Mongolchuud bayan bainooo, mashinuud ni zamda bagthaa baisan, hun bur gar utas bariad suljee ni diilehguiii
Ix saixan sanal devshuulsen bna! Tiimiin uchir MGL-n irgen burt tsoo shine mashin xun burt xucheer xuleelgen ugox xeregtei! Tegej xemeen ni bid bugd shine xulegtei bolj deer doorgui sanaa amar baix bolno!!!
Manaihan ch hezeenii yavgan yavah durgyi uls sh dee. Morin del deerees buugaad l motoriin ard suuh ni saihan bailgyi yahav. Ene ni neg talaaraa tehnikiiin devshil bolovch nogoo taldaa yrelgen ediin zasagtaa ulam nermees bolj baigaa ni haramsaltai . Odoo ch avtomashiniig hereglee bolgohoosoo ilyy ami zuulgiin heregsel gej yzeh hi olshirson tsag. Huuchin mashiniig bagasgah tuhaid niitiin teevriin heregsliin hyreltsee hangamj , marshrut saijraad , taksi kompaniudiin yilchilgee togtvorjood ireheer ajndaa huviin tergeer ,,haltuur” hiih yavdal burmoson baihgyi bolno. Nohtsol baidliig harahad oiriin 2 jil dotor
barag shiidegdchih baih. Gehdee l manaih yildverledeggyigees hoish
huuchin mashin neg hesegtee hol zalgah ni medeej. Hen ch gesen dandaa huuchin mashin bariad baihiig hyseh be. Bolomj bololtsoogoo tsootsoolood shine tereg ryy temyylelgyi yahav… Ard olon mini bel benchin ni arvijij
Altan shar zam ni olziitei baih boltugai…
HVN BVHEND OOR OORIIN HER HEMJEE BII,HVSSEN HVSEEGVI TVVNDEE L ZAHIRAGDAJ AMIDARCH BGAA.BOLOMJTOI MORTLOO ZAAVAL HUUCHIN MUU URUU HEN ZVTGEH VE DEE.