Галлон хийгээр 370.1 км зам туулна
Хар алтны үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж буй энэ үед эрдэмтэд шатахууныг орлох, хэмнэх арга зам хайсаар байна. Саяхан Америкийн хэсэг эрдэмтэд байгаль экологид хоргүй хэрнээ хамгийн бага хий зарцуулдаг хөдөлгүүр бүхий автомашин бүтээжээ. Энэхүү автомашин нэг галлон хийгээр 230 майл явдаг гэнэ. Нэг галлон гэдэг нь 3.8 литр шингэрүүлсэн хий юм байна. Харин 230 майлыг километрт шилжүүлбэл 370.1 км болох юм. Тэгэхээр уг автомашин 3.8 литр шингэрүүлсэн хийгээр 370.1 км замыг туулна гэсэн үг. Одоогоор зохион бүтээгчид машинаа ирээдүйн загвар гэж үзэж байгаа ч энгийн бүхээгтэй машинд моторыг нь тавьж туршиж үзэхээр бэлтгэл ажилдаа оржээ.
207 total views, 1 today


