Жолооч бэлтгэх дамжааны хугацаа уртасна
Замын цагдаагийн газрын Мэргэжил хяналтын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Р.Мөнхбаяраас жолооны дамжаа суралцах хугацааг уртасгах талаар тодрууллаа.
-Жолооч бэлтгэх дамжаа ямар хугацаатай байгаа вэ?
Жолооны дамжаа ангилалаасаа хамаарч хугацаа нь янз бүр байгаа. В ангилалынх хоёр сар, В, С нь гурван сар, механизмын дамжаа хоёр сар, ангилал ахиулах дамжаа 21 хоногоор сургадаг.
-Жолооны дамжааг зургаан сар болно гэх яриа гарах болсон. Энэ үнэн үү?
Үүнийг үгүйсгэхгүй. Жолооны дамжаанд суралцах хугацааг уртасгана. Зургаан сар уу, нэг жил үү гэх тухайд төслийн шатанд яригдаж байгаа.
-Төлбөр нь нэмэгдэх болов уу?
Дамжааны төлбөрт Замын цагдаагийн газар оролцдоггүй. Дамжааны удирдлагууд өөрсдөө төлбөрөө тогтоодог. Түүнээсээ хамаарч дамжаануудын төлбөр өөр өөр байдаг.
-Дамжааны хугацааг уртасгах асуудал яг хэзээ эцэслэн шийдэгдэх бол?
Ирэх есдүгээр сараас журам батлагдвал суралцах хугацаа тодорхой болно.
309 total views, 1 today
