Nissan сүүлийн үед өөрийн 1990 оноос хойш үйлдвэрлэж эхэлсэн Maxima машиныг суудлын тэрэгнүүдийнхээ дээд болгож өргөмлөөд байгаа. 2009 оны Maxima хөлөг спорт загвараа нэлээд гээсэн байна. Хэд хэдэн өөрчлөлт хийсний эцэст хуучны спорт маягийн машин тэс өөр өнгө төрхтэй болсон бөгөөд шив шинэхэн метал гадаргуутай болжээ.
Maxima 2009-г Altima, Murano зэрэг машинуудыг угсардаг D тавцан дээрээ угсарсан байна. Харин интериор буюу дотоод талдаа мөн л жолооч болон зорчигчдод тав тухтай байх бүх зүйлийг бүрдүүлж чадсан.
Шинэ машины маань хамгийн чухал дурьдууштай зүйл бол дээд зэргийн гөлгөр 3.5-литрийн VQ-цуврал V6 хөдөлгүүр юм.
100 км-т 10,8 литр шатахуун, хурдны замд 7,7 литр зарцуулах гэнэ. Харин 2008 оны загвар бол хотод 11,9, хурдны зам дээр 7,9 литрийг тус тус зарцуулж байгаа билээ. Энэхүү Maxima 2009 загвар энэ сарын сүүлчээр худалдаанд гарч эхлэх бөгөөд хараахан үнэ нь тодорхой бус байна. Ойролцоогоор 40,000 мянга орчим америк доллар байх бололтой.








on Oct 21st, 2008 at 09:46
08 onii nissan xterra silver xurd ni baruun taldaa zarna .utas 99120849