Мотэцэмоло хатуухан шүүмжлэв
Феррари Силвэрстоунд түрүүлж ч болох байсан талтай. Гагцхүү энэ боломжоо тэд цэнэглэх зогсоолд үгүй хийсэн билээ.
Байр эзлэх уралдааны үеэр машинуудыг цэнэглээгүй, дугуйг гараанд бэлтгэн угсрахдаа хожуу чангалсан, урьдчилан харах боломжтой нөхцлийг тооцож чадалгүй буруу стратеги хэрэгжүүлж, дугуйны сонголт дээр алдаа хийсэн зэрэг нь Жон Тодт, Росс Браун, Михаэль Шумахер нарын үед санашгүй явдалууд байлаа.
Үүнийг Ферраригийн ерөнхийлөгч ноён Лука ди Мотэцэмоло шүүмжилж, сэтгэл хангалуун бус байгаагаа нуусангүй.
Лука ди Мотэцэмоло өнгөрдөг уралдаанд гарсан алдаа нь арга барил,тактикийн хувьд, жолоодлогын хувьд ч нийт багийнхан болоод нисэгч нарт аль алинд нь сургамжтай явдал боллоо гэж дүгнээд. “Дэлхийн аваргын улирал талдаа орлоо. Бид дэндүү олон боломжоо сул алдлаа. Феррари сүүлийн арван жилийн дотор 8 дахь аваргын титмээ авах бүрэн боломжтой гэхдээ ингэхийн тулд ийм тэнэг алдаанууд гаргахгүй байх ёстой.“ гэж Gazzetta dello Sport –д өгсөн ярилцлагадаа дурджээ.
SOURCE: sportnews.mn
193 total views, 1 today

