Welcome, visitor! [ Register | Loginrss

Төв цэнгэлдэхийн гадна 200 гаруй нийтийн тээврийн хэрэгсэл үйлчилнэ

| Мэдээ мэдээлэл | 2008/07/09

Нийтийн тээврийн үйлчилгээ 11-13-ны өдөр 8-22.30 цаг хүртэл ажиллахаар болжээ. Нийт 89 чиглэлд 1161 тээврийн хэрэгсэл үйлчлэх аж. Энэ сарын 11-13 хүртэл хотын доторхи Шархад, Хайлааст, Чингэлтэй, 7 буудал, Ар согоот, Баянхошуу, Зурагт, Орбит, Баруун хүрээ, 5-н шар, Толгойт, Улиастай, Улаанхуаран, Бэлх, Баруун хүрээ, Зүүн сэлбэ, Зүүн салаа, Баруун салаа гэсэн 19 чиглэлд, зуслангийн Жигжид, Шаргаморьтын чиглэлд, хот орчмын Санзай, Өлзийт, Налайх, Хонхор, Гачуурт, Хужирбулан гэсэн зургаан чиглэлд нийт 28 чиглэлээс 200 автобус Төв цэнгэлдэхийн гадна нийтийн тээврийн автобус зогсох талбайгаас үйлчлэх аж. Морь барианы газар хуу Төв цэнгэлдэхээс их багтаамжийн 10, хотын доторхи 17 чиглэлээс бага багтаамжийн микроавтобус 20, Хүй долоон худгаас вагоны буудал хүртэл богино эргэлтээр 10, нийт 145 тээврийн хэрэгсэл ажиллахаар болж байгаа юм байна. Харин гэр хорооллын ус түгээх байрууд энэ сарын 9, 10-нд 10-14,16-20 цаг хүр¬тэл ажиллах юм байна. Харин энэ сарын 11-ний өдөр амарч, 12-нд 10-14 цаг хүртэл ажиллаж, 13-нд 10-16, 16-20 цаг хүртэл ажиллах юм байна. Харин зуслангийн үйлчил-гээнд амралтгүй цагийн хуваарийн дагуу ажиллахаар болжээ.

No Tags

218 total views, 1 today

  

Leave a Reply