Архи уучихаад машин жолоодвол амьдрал чинь аймшгийн кино болно
-Авто осол хэнийг ч ялгадаггүй-
Хүний амь нас хормын төдийд л үрэгддэг. Хүний амь насыг хэнд ч мэдэгддэггүй авч оддог аймшиг бол авто машины осол. Гэхдээ машинд мөргүүлсэн, машины осолд орсон болгон амиа алддаг биш ээ. Бие нь ослын улмаас үүссэн галд түлэгдэх, хүнд бэртэл авах гээд эрүүл мэнд нь насан туршдаа хохирно. Бурхан бидэнд нөөц эрхтэн заяагаагүй болохоор амьдралынхаа туршид гашуун зовлон эдлэх болно. Энэ хүсмээр зүйл мөн гэж үү. Согтуугаар машин жолоодох, хурд хэтрүүлэх, анхаарал болгоомжгүй явах зэрэг нь таныг хэзээ ч хүсээгүй гашуун зовлонг насан туршдаа тээхэд хүргэж мэдэх юм. Согтуугаар машин жолоодож давхих нь түр зуурын зугаа, цэнгэл ч түүнээс учрах үр дагавар таныг хэн ч биш болгохоос гадна та гэмгүй хэнийг ч хүмүүсийн амьдралаар тоглож болзошгүй. Ойрын хэдхэн хоногт олон хүний амийг авч одсон авто машины осол цөөнгүй гарлаа.
Гачууртад зам хөндлөн гарч явсан хоёр хүнийг согтуу жолооч дайрч амийг нь хөнөөсөн, жолооч нь анхаарал болгоомжгүй замын хөдөлгөөнд оролцсоноос Сонсголонгийн гүүрний хойд талын замд хоёр машин мөргөлдөж, хоёр хүн амиа алдсан, сонгуулийн сурталчилгаанд явж байсан хүмүүс машинтайгаа онхолдож, хоёр нь нас барсан гээд аймшигт осол ар араасаа гарсан. Олон хүний амь насыг хамгаалж яваагаа умартсан хариуцлагагүй жолооч, золгүйгээр хорвоог орхисон талийгаачид хэн байсан нь бидэнд тийм ч чухал биш. Харин тэдний амьдрал хэрхэн орвонгоороо эргэж байгаа нь харамсалтай байна. Машинд дайруулж нас барсан хүмүүс ийм золгүйгээр хорвоог орхино гэж, тэднийг дайрч амийг нь хөнөөсөн хөлчүү жолооч нар өөрийнхөө амьдралыг өөрийнхөө гараар үрэн таран хийнэ гэж огт бодоогүй. Гэтэл ганцхан алхмын цаана үхэл, алдаа тэднийг хүлээж байдаг. Би ч, та ч бид бүгдээрээ ингэж бодохгүй байгаа. Гэтэл хүмүүс ээ, бид огт санамсаргүй байж байгаад амьдралаа орвонгоор нь эргүүлчихдэг юм байна. Миний, таны амьдралд маргааш юу тохиолдож болохыг ар араасаа гарч буй авто машины аймшигт ослууд харуулж байна. Авто осол хэнийг ч ялгадаггүй. Сайд, дарга, халтуурчин, жирийн иргэн гээд хэн ч байсан осол эндэгдэл гаргавал, түүнийхээ золиос болдог. “Жийп”, “Хаммер” унасан нь алдаа ослоос тойрч, харин “Эксель”, “Аксент” унасан нь осол эндэлд орно гэсэн зааг байхгүйг хүн болгон мэдэж байгаа. Хэн машин барьж яваад алдаа гаргана, замын хөдөлгөөнд хэн болгоомжгүй оролцоно тэр хүн алдааныхаа золиос болдгийг бид хангалттай харлаа. Тийм болохоор ялангуяа жолооч та, та хэн ч байсан танд алдаа гаргах эрх байхгүй. Архи уучихаад жолоо мушгиж болохгүй. Архи уучихаад жолоо барьснаараа та амар тайван амьдралаа орвонгоор нь эргүүлж, хэн нэгнийг хайртай хүнээс нь өнчрүүлж, хэзээ ч, яаж ч засч залруулж болохгүй алдаанд орно. Согтуугаар авто машин жолоодож давхиад өөрийнхөө, өрөөлийн амьдралыг аймшгийн кино болгосон гашуун түүх огт нимгэдээгүй.
SOURCE: Монголын мэдээ
899 total views, 1 today





Хоть кто-то здравомыслящий остался
Спасибо автору за интересные новости и сообщения, занес блог в favorits
Спасибо. Грамотно.
Интересно было почитать, спасибо