Welcome, visitor! [ Register | Loginrss

Долдугаар сар дуустал шатахууны хомсдол бий болохгүй

| Мэдээ мэдээлэл | 2008/07/08

-Эхний ээлжийн шатахуун наадмаас өмнө хятадаас орж ирнэ-

АМГТХЭГ-ын орлогч дарга Д.Амарсайхан БНХАУ-ын “Дачинойл” компанийн удирдлагатай саяхан уулзахдаа cap бүр арван тонн нефтийн бүтээгдэхүүн авахаар гэрээ хийжээ. Уг гэрээний дагуу эхний ээлжийн шатахуун наадмаас өмнө ирэхээр болоод байгаа аж. Өөрөөр хэлбэл Монгол улсад нэг хэсэгтээ газрын тосны бүтээгдэхүуний үнэ өсөхгүй гэдэгт итгэлтэй байж болох бололтой. Харин дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өнгөрсөн долоо хоногийн сүүлээр 146 ам.долларыг давж, нефтийн бүтээгдэхүүний түүхэндэхүнийн рекордыг эвдэж эхэлсэн… Сонгууль өнгөрмөгц шатахууны үнэ өсөх нь гэдэг цуурхал тарж, зарим шатахуун түгээх станцууд түгээлтээ хязгаарлаж эхэлсэн. “Петровис”-оос бусад ШТС-ууд А92 бензинийг олголгүй, үүний улмаас бензиний үнэ нэмэгдэх нь хэмээн иргэд бухимдаж байсан. ҮХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Хүрэлбаатарын тушаалаар ҮХЯ, АМГГХЭГ, ШБӨХЗГ-ын хамтарсан шалгалтын хэсэг томилогдож, “Магнай трейд”, “Шунхлай”, “Петровис” компаниудын ШТС-уудад шалгалтхийжээ. Шалгалтаар А92 бензинийг хязгаарлах ямар ч шалтгаан илрээгүй аж. Харин ШТС-уудын ажилтнууд компаний дээд удирдлагаас борлуулалтыг зогсоох, хязгаарлах үүрэг өгсөн гэдэг хариултыг өгсөн байна.

Уг шалгалтын дүнд “Магнай трейд” ХХК-д 443 тн, “Шунхлай” ХХК-д 361.5 тн, “Петровис” ХХК-д 788.8 тн А92 бензиний нөөц байсан нь тогтоогджээ. Одоогийн байдлаар улсын хэмжээнд нийтдээ 20 гаруй мянган тонн нефть бүтээгдэхүүний нөөц байгаа бөгөөд нь энэ хэмжээний нөөц нь шатахууны хомсдолд хүргэх хэмжээ биш гэнэ. Учир нь жирийн үед манай улс арав орчим тонн шатахуун нөөцөлдөг байна. 20 гаруй мянган тонн нефтийн бүтээгдэхүүн нь 20 орчим хоногийн шатахууны нөөцийг хангах хэмжээний бүтээгдэхүүн байдаг аж. Гэхдээ манай улс харьцангуи их шатахуун нөөцөлж, өдөр бүр нэмж оруулж ирж байгаа учраас ойрын үед Монголд шатахууны үнэ нэмэгдэнэ гэж айх хэрэггүй болохыг АМГТХЭГ-ын орлогч дарга Д.Амарсайхан мэдэгдлээ. Түүнээс гадна АМГТХЭГ-ын орлогч дарга Д.Амарсайхан БНХАУ-ын “Дачинойл” компанийн удирдлагатай саяхан уулзахдаа cap бүр арван тонн нефтийн бүтээгдэхүүн авахаар гэрээ хийжээ. Уг гэрээний дагуу эхний ээлжийн шатахуун наадмаас өмнө ирэхээр болоод байгаа аж. Өөрөөр хэлбэл Монгол улсад нэг хэсэгтээ газрын тосны бүтээгдэхүүний үнэ өсөхгүй гэдэгт итгэлтэй байж болох бололтой. Харин дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өнгөрсөн долоо хоногийн сүүлээр 146 ам.долларыг давж, нефтийн бүтээгдэхүүний түүхэн дэх үнийн рекордыг эвдэж эхэлсэн. Түүхэнд тохиолдож байгаагүй үнэтэй нүүр тулсан энэ нөхцөл байдалд эрдэмтэд ч “Цаашид үнэ өсөх хандлагатай” болохыг мэдэгдээд байгаа юм байна. Дэлхий дахинд газрын тосны хомсдол бий болж байгаа гэх цуурхал тарсан нь үнэ өгөх шалтгаан болсон байж болохыг судлаачид үгүйсгэхгүй байгаа юм. Цаашид үнэ ийнхүү өссөөр байвал худалдаачид нөөц бүрдүүлж, зохиомол хомсдол бий болно гэж тэд урьдчилан таамаглаж байна.

М.Уран
SOURCE: Өглөөний сонин

No Tags

231 total views, 1 today

  

Leave a Reply