“Волга” дээдсийн унаа байжээ
ГАЗ-24 буюу бидний сайн мэдэх “Волга”-ны тvvх 1970 оноос эхэлжээ. “Волга” хvчин чадал, салон, дизайн зэргээрээ тухайн vед бусдаас хол давуу байсан юм. “Газ-24” хатуу бэрхийг даван туулах, эр зориг, хvч чадлын бэлгэдэл байсан гэж болно. Анх vйлдвэрлэгдэхдээ тvvний хөдөлгvvр 98 морины хvчин чадалтай, дээд хурд нь 140 км/цаг, 23 секундэд 100 км/цаг (тухайн vед vйлдвэрлэгдэж байсан “ГАЗ-21” дээрх хурданд хvрэхийн тулд 34 секунд зарцуулдаг) хурдлах чадвартай байжээ.
Дизайнер А.Д. Просвирнин, Н.А. Юмашев, Н.Г. Мозохин, В.И. Борисов, Г.В. Эварт нар “ГАЗ-24” загварыг анх санаачилсан бөгөөд урт хугацааны турш баяжуулж сайжруулсаар иржээ. Тухайн vедээ “Газ-24” маш олон vзэсгэлэнгээс шагнал авч байсан юм. Тухайлбал, Болгарын “Вловдив”-ын олон улсын vзэсгэлэн, Германы Лейпцигийн� тэргvvн байрын шагнал хvртсэн аж. “ГАЗ-24” загвар бvтээгдсэнээс хойш гурван жилийн дараа такси, ачаа тээвэрлэх, тvргэн тусламжийн зориулалттай олон “дvv”-тэй болж.
1970 оноос хойш А.Д. Просвирнин тэргvvтэй дизайнерvvд “ГАЗ-24”-ийн лимузин загварыг хийх гэж оролдох болжээ. Тэр нь ч биеллээ олж бидний мэдэх “Чайка” vйлдвэрлэгдсэн юм “Чайка” маш гайхамшигтай дээд зэрэглэлийн, тохь тухтай болж чадсан бөгөөд Америкийн лимузинvvдтэй эн зэрэгцэхvйц автомашин болсон байна.”ГАЗ”-ын лимузинийг зөвхөн дээдсvvд унадаг байлаа. “Чайка” 220 морины хvчтэй, дээд хурд нь 175 км/цаг байв. Автомашин судлаачид “ГАЗ” загваруудыг дэлхийн бусад автомашинуудтай ижил тvвшинд бvтээгдсэн гэж одоо ч vнэлдэг.
Иргэдийн хувийн хэрэгцээнд зориулан тусгайлан vйлдвэрлэх болсон “ГАЗ-24”-ийн сайжруулсан загвар ”ГАЗ 2410” худалдаанд гарч эхэллээ. Сайжруулсан загварын хөдөлгvvр нь дээш харсан эргvvлгэн радиатортай, салон нь илvv орчин vеийнх болсон байна. 1980-аад оны сvvлчээр засгийн газраас “Горькийн авто завод”-ынхонд “ГАЗ-3105” загварыг vйлдвэрлэх vvрэг өгсөн нь “ГАЗ” загварын цувралыг гаргахад нөлөөлсөн байна. 1980 онд “ГАЗ”-ын дэлхийн авто vйлдвэрлэлд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр vнэлж “Алтан меркури” олон улсын шагналаар шагнажээ.
1981 оны гуравдугаар сар гэхэд “ГАЗ”-ын 10 сая автомашин vйлдвэрээс гараад байв. Харин 1995 онд 15 дахь сая автомашин нь хэрэглэгчийн гар дээр очжээ. 1992 оны арванхоёрдугаар сард “Горькийн авто завод” “Горькийн автомашины vйлдвэр”-тэй нэгдэн Н.А.Пугинийг ерөнхийлөгчөөр сонгосон байна.
Одоо “ГАЗ” бага оврын автобус vйлдвэрлэх болсон нь Орост нэлээн эрэлттэй байгаа аж. Мөн өөр шинэ төрлийн автомашин, жийпийг загварчлан дуурайх болсон байна. Тухайлбал Мерседес-Бенз загвараар хийгдсэн “ГАЗ-3111” юм.
Эх сурвалж Өнөөдөр
198 total views, 1 today

