Welcome, visitor! [ Register | Loginrss

АИ-92 бензин 1230 төгрөгөөр худалдаалагдаж эхэллээ

| Мэдээ мэдээлэл | 2008/07/04

Yйлдвэр худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Хүрэлбаатарын тушаалаар YХЯ, АМГТХЭГ-ын хамтарсан шалгалтын хэсэг “Магнай трейд”, “Шунхлай”, “Петровис” компаниудын шатахуун түгээх станцад өнгөрөгч сарын 30-наас энэ сарын нэгний хооронд шалгалт хийжээ. Шалгалтын үеэр АИ92 бензинийг хязгаарлах ямар ч шалтгаан байхгүй төдийгүй шатахууны нөөц хангалттай байгааг тогтоосон байна. Одоогийн байдлаар “Магнай трейд” ХХК-д 443, “Шунхлай” ХХК-д 361.5, “Петровис” ХХК-д 788.8 тн АИ92 бензиний нөөц байгаа юм. Харин улсын хэмжээнд 25 мянган тонн нефть бүтээгдэхүүний нөөц байна. Энэ нь ойролцоогоор 20 хоногийн бензиний хэрэгцээг бүрэн хангах бөгөөд үүнээс АИ92 бензин 12 хоногийн хэрэгцээг хангаж чадахуйц хэмжээний нөөц болох юм. АМГТХЭГ-ын орлогч дарга Д.Амарсайхан БНХАУ-д айлчлахдаа “Дачин ойл” компанийн удирдлагатай уулзан сар бүр 10 тонн нефтийн бүтээгдэхүүн оруулж ирж байхаар гэрээ хийсэн аж. Гэрээний дагуу манай руу сар бүр орох нефтийн эхний ээлж наадмаас өмнө ирэхээр болоод байна. Мөн ОХУ-аас гурав хоногийн дараа АИ92 бензин оруулж ирэх юм.

“Магнай трейд”, “Шунхлай” ХХК-иудын шатахуун түгээх станцууд өнгөрөгч баасан гаригийн хязгаарлалтаар далимдуулж АИ92-ийн үнийг 50 төгрөгөөр нэмсэн нь хууль бус үйлдэл болсон хэмээн үзэж үнийг хэмжээнд нь байлгах шаардлагыг YХЯ, АМГТХЭГ шатахуун түгээх станцуудын удирдлагуудад хүргүүлжээ. Өчигдрийн байдлаар АИ92 бензин хуучин үнээрээ буюу 1230 төгрөгөөр зарагдаж байна.

SOURCE: unen.mn

No Tags

183 total views, 1 today

  

Leave a Reply