Зарим уулзварт тавьсан хориог цуцаллаа
Онц байдал зарласантай холбогдуулан нийслэлийн төв хэсэг буюу Бага тойруу орчимд хөл хорио тогтоож, зарим замаар хотын дотогш орохыг 22.00 цаг хүртэлх хугацаанд хязгаарлаад байсан билээ. Тэгвэл өчигдрөөс эхлэн нэлээд хэдэн уулзварыг оройн 22.00 цаг хүртэлх хугацаанд нээлттэй байлгахаар болжээ. Үүнд, Төв шуудангийн өмнөх, 50 дугаар дэлгүүрийн, Өгөөж” компанийн өмнөх, Баруун дөрвөн зам, ”Гэсэр” сүмийн, Чингэлтэй дүүргийн “Ногоон нуур”-ын тойрог, ”Хүрд” компанийн хажуугийн, ТИС-ийн, УБИС-ийн, Гадаад хэргийн яамны, Хүүхдийн урлан бүтээх төвийн баруун урд талын уулзвар хамрагдаж байна. Жолооч нарт анхааруулахад, эдгээр уулзвараар оройн 22.00 цаг хүртэлх хугацаанд зорчих эрхтэй. Харин оройн 22.00 цагаас өглөөний 08.00 цаг хүртэл дээрх уулзвараар шуурхай албаны машинаас бусад тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхгүй юм байна.
SOURCE: Зууны шуудан
190 total views, 1 today
