20 машин хэмхэлж, таван машин шатаажээ
МАХН-ын байрны үүдэнд болсон үймээний үеэр жагсагчид таван машиныг шатаасан билээ. Харин Замын цагдаагийн газраас ирүүлсэн мэдээгээр, энэ өдөр нийт 20 машиныг хэмхэлж, таван машиныг санаатайгаар галдан шатаасан байна. Үүнд тусгай үйлчилгээний байгууллага болох 101, 102, 103, 105-ын машинууд гэмт халдлагад өртжээ. Түүнчлэн зарим нэгэн мэдээллийн хэрэгслийн машинууд ч эвдэрсэн гэнэ. Тиймээс тээврийн хэрэгслээ төвийн хэсгээр зогсоол дээр удаан хугацаагаар хаяж явахгүй байхыг Замын цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна.
SOURCE: Монголын Мэдээ
306 total views, 1 today

