Шатахууны vнийг тєсвийн мєнгєєр дахин ”хазаарлана”
Тєсвийн 189,5 тэрбум тєгрєгєєр шатахууны хоёр сарын нєєц бvрдvvлэхээр болов
ХАР АЛТНЫ VНЭ 170 ДОЛЛАРТ ХVРНЭ ГЭВ
ОПЕК-ийн ерєнхийлєгч Чакиб Хелил газрын тосны vнэ шинэ он гарахаас ємнє 170 долларт хvрнэ хэмээн тааварлажээ.
Ам.долларын ханшийн уналт vргэлжилж, хvнсний бvтээгдэхvvний vнэ ихээр єсч байгаа нь ийм байдал vvсэхэд хvргэсэн гэж тэр vзсэн байна. “Энэ жилийн турш АНУ-д тvлш, шатахууны эрэлт vлэмж єснє. Ам.долларын ханшийн уналт ч зогсох тєлєвгvй байна. Тэгэхээр энэ онд хар алтны vнэ 170 доллар болох нь дамжиггvй” гэж Хелил “Блvvмберг”-т єгсєн ярилцлагадаа єгvvлжээ. Иран дахь улс тєрийн дарамт шахалт ч газрын тосны vнэ єсєхєд ихээр нєлєєлж буй. Нью-Йоркийн бирж дээр баррель хар алтны vнэ баасан гаригт 142,99 доллар болж дэлхийд анхны дээд амжилтаа эвдсэн. Єчигдрийн байдлаар ч vнэд єєрчлєлт ороогvй байна. Зарим шинжээч vvнийг хомсдол бий болсонтой холбон тайлбарлаж байгаа бол нєгєє хэсэг нь эсрэг байр суурьтай байна. Тухайлбал, Саудийн Араб улс олборлолтоо єдєрт 200 мянган баррелиар нэмэгдvvлэхээр тєлєвлєсєн. Венесуэлийн Газрын тосны сайд Рафаел Рамирез “Газрын тосны нийлvvлэлт саараагvй” хэмээжээ. Мєн Хелил ч газрын тосны vнэ нийлvvлэлтээс хамаараагvйд эргэлзэхгvй байгаа юм.
МОНГОЛД ШАТАХУУНЫ ХОМСДОЛ VVССЭН VV
Сvvлийн vед шатахууны хангамж тасарсан, энэ сард бензиний vнэ vлэмж єснє зэргээр цуурхал тарах болсон. Дэлхийн зах зээл дээр ханш цаг, хормоор єсч байгаа учир зарим нь дундаас нь ашиг олох гэж ийн яриа тарааж байхыг vгvйсгэх аргагvй. Ялангуяа, хойд хєршийн зах зээл дээрх vнэ манайд тээврийн зардалтайгаа нийлээд хоёр дахин нэмэгдээд ирчихдэг. Єнгєрсєн хугацаанд Засгийн газраас нефгь импортлогч компаниудад 12,3 тэрбум тєгрєгийг татаас болгон олгосон. Vр дvнд нь vнэ, ханш бага ч болов тогтворжсон билээ. Гэвч дэлхий дахинд хар алтны vнэ 142 доллараас давчихаад байхад бидний дараагийн алхам юу вэ. Засгийн газар импортлогч компаниудтай гэрээ байгуулжээ. Аж ахуйн нэгжvvд 20-25 хоногийн нєєцтэй байхаар энэхvv гэрээнд заасан аж. Cap бvрийн шатахууны нєєц хэвийн хэмжээнд байгаа гэж Vйлдвэр, худалдааны яамнаас мэдээллээ. Єнгєрсєн хугацаанд Засгийн газраас нефть импортлогчдод татаас єгч, шатахууны vнийг барьсан. Энэ удаад ч энэ арга барилаа давтах нь. Гааль болон онцгой албан татвар, нэмэгдсэн єртгийн албан татвараас аж ахуйн нэгжvvдийг чєлєєлсний хvчинд гуравдугаар сараас хойш шатахууны vнэ хэвэндээ байсан. Тухайлбал, А-80 1100, А-92 1230, дизель тvлш 1300, АИ-95 1300 тєгрєгєєр тогтвортой борлуулагдаж байгаа юм. Цаашид компаниудад татаас єгєх замаар асуудлыг шийдэх нь оновчгvй гэж эдийн засагчид vзэж байгаа юм. УИХ-аас улсын хэмжээний хоёр сарын нєєцийг бvрдvvлэх тогтоол гаргажээ. Vvнд 189,5 тэрбум тєгрєг гаргахаар тєлєвлєсєн байна. Хойд хєршєєс 50 мянган тонн нефть бvтээгдэхvvн худалдан авахаар манай талаас мэргэжилтнvvд ажиллаж байгаа юм. Ирэх сараас орж ирж эхлэх нь.
288 total views, 2 today

AI-95 yagaad tasarsan yum be? ene talaar delgerengui bicheech