Welcome, visitor! [ Register | Loginrss

Замын цагдаа хөдөлгөөн зохицуулах үүрэгтэй юу, эсвэл…

| Мэдээ мэдээлэл | 2008/06/26

Саяхны нэгэн өдөр Циркийн арын замд бөөн түгжрэл үүсчихэв.

Бухимдсан жолооч нар дуут дохиогоо хангинуулаад л, тэгсэн хэрнээ бие биедээ зам тавьж өгөхгүй, гацааг улам түгжиж байлаа. Энэ гацаанд бөөрөн дээрээ замын цагдаагийн тэмдэг бүхий машин ч орчихож. Тэгсэн машинаас нэг залуухан цагдаа буугаад ирлээ. Бид “за одоо л замын хөдөлгөөнийг зохицуулах нь” гэж өвөр зуураа ярилцаад баярлан хүлээв. Мэдээж цагдаа хөдөлгөөнийг зохицуулж эхлэв. Гэтэл өнөөх цагдаа чинь өөрийнхөө сууж явсан машиныг түгжрэлээс гаргачихаад бусдыг нь хаяад гүйгээд явчихлаа. Бүр машиндаа суугаад яваад өглөө. Гайхсан жолооч нар мөрөө хавчаад л үлдсэн. Ингээд хоёр гурван жолооч сайн дураараа зохицуулагчийн үүрэг гүйцэтгэж замын түгжээг чөлөөлсөн юм.

Энэ явдлын дараахан дөрөвдүгээр дэлгүүрийн уулзварт нэг явдал болсон. Дээрх уулзварын гэрлэн дохио байсхийгээд л гацчихна. Тэр үед нь машинууд бие биеэ мөргөх шахан дайрч, заримдаа түгжрэл үүсчихнэ. Осол аваар гарахад бэлэн байдаг. Харамсалтай нь энэ уулзварт замын цагдаа тэр бүр ирж зохицуулалт хийх нь үгүй. Нэг өдөр уулзварын гэрлэн дохио гацдагаараа гацаж, түгжрэл үүслээ. Тэгсэн уулзварын цаахна хоёр замын цагдаа байна. Тэд ирж хөдөлгөөн зохицуулсангүй, харин микроавтобус, суудлын автомашинуудыг эгнүүлж зогсоочихоод шалгаад байх юм. Бодвол шугам хулгайлсан бололтой микроавтобусны жолооч нар замын цагдаагийн араас хуйларч дагаад л, өнөөх нь бичиг баримтыг нь өгөхгүй юу ч юм яриад яваад байлаа. Заримыг нь торгоод явуулж байх. Ийн бараг хорин минут өнгөрөв. Уулзварын түгжрэл улам нэмэгдсээр, хоёр том автобус хөндөлдөөд байдал бүр дордов. Жолооч нар нөгөө хоёр замын цагдаа руу “аврал эрсэн” нүдээр хараад л, одоо ирж зохицуулахгүй юм байх даа гэж хүлээгээд л байлаа. Тэгж тэгж энд тэндгүй дуут дохио хангинаж, уурласан жолооч нар бие биеэ барьж авч зодохын даваан дээр сая нэг замын цагдаа ирж хөдөлгөөнийг зохицууллаа. Бараг хагас цаг гацсан замын хөдөлгөөнийг цагдаа ердөө таван минутад л зохицуулж, замыг чөлөөлсөн. Энд ядах зүйл огт байсангүй. Түгжрэл үүсэхэд нь л ирээд зохицуулчих зүйлийг ингэж хүмүүсийг бухимдуулж, уурлуулж байж шийдэх ямар хэрэг байсан юм бол. Аваар осол гарсан бол яахав.

Эндээс үүдэн замын цагдаагийн ёс зүйн асуудлыг хөндөх хэрэгтэй санагдлаа. Ингэхэд замын цагдаа замын хөдөлгөөнийг зохицуулах ёстой юм уу эсвэл аль ч хамаагүй нэг машиныг зогсоож торгох үүрэгтэй юм уу. Мэдээж хэрэг, замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн, бүрэн бус тээврийн хэрэгслийг, сэжигтэй жолоочийг зогсоож шалгах нь хуулийн хүрээнд хийх ёстой ажил нь биз. Ингэснээрээ ч аваар ослоос урьдчилан сэргийлдэг байх. Гэхдээ хажууд нь бөөн гацаа үүсчихээд, машинууд мөргөлдчих гээд байхад тэнд явж байгаа машиныг шалгаад зогсож байх нь хэр зөв бол. Тэрчлэн өөрийнхөө сууж явсан машиныг гацаанаас гаргачихаад яваад өгч байгаа замын цагдааг би л лав “замын цагдаа” гэж хэлж чадахгүй. Ерөөс тэр хүнд замын цагдаагийн ёс зүй, ажил үүргээ ухамсарласан байдал огт алга. Ийм хүн осол аваар гарчихсан байхад ч хажуугаар нь нүдээ аниад өнгөрч мэднэ. Түгжрэлийг зохицуулах нь аваар ослоос урьдчилан сэргийлэх нэг нөхцөл шүү дээ. Гэтэл манай замын цагдаа нар жолоочийг торгохоо урьтал болгоод замын хөдөлгөөн зохицуулах үүргээ умартаад байх шиг. Энэ талаар цөөнгүй жолооч ярьдаг, шүүмжилдэг. “Замын цагдаа нар сар бүрийн сүүлээр замын хөдөлгөөн зохицуулахаасаа илүү микроавтобус, такси зогсоож торгох гээд байх юм” гэж ярихтай бишгүй таарсан. Ийм шүүмжлэл ортой гэдгийг дээр өгүүлсэн хоёр тохиолдол бэлхнээ гэрчилж байна. Уг нь замын цагдаагийн нэр хүнд сүүлийн хоёр жилд иргэдийн дунд дээшилсэн, үүнийг үгүйсгэх аргагүй. Нэг үе замын цагдаа авлига авдаг, жолооч нарыг торгож олсон мөнгөө хувьдаа завшдаг энэ тэр гэсэн шүүмжлэл их байдаг байлаа. Бүр замын цагдааг “шидэт дохиуртай” гэх шог яриа хүртэл гарч байв. Харин өнөөдөр замын цагдаа төрийн албан хаагч, төрийн нэрийн өмнөөс иргэдэд үйлчилдэг гэдэг утгаар хүмүүст хүрч эхэлсэн. Харамсалтай нь энэ мэт өчүүхэн зүйл замын цагдаагийн нэр хүндийг шавартай хутгасаар байгааг хаана хаанаа анхаараасай. Замын цагдааг бэлтгэхдээ сар илүү хугацаатай курст сургадаг гэсэн. Энэ нь хэр оновчтой болохыг хэлж мэдэхгүй нь. Гэхдээ замын цагдаа хэмээх хариуцлагатай албыг хаших хүмүүсийг сонгохдоо, бас сургахдаа сар илүү курст бэлтгээд л болно гэвэл арай өрөөсгөл санагдаж байна. Учир нь замын цагдаагийн алба хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг ямар нэг осол аваар, хохирол сүйрлээс хамгаалж байдаг хариуцлагатай ажил. Ийм албанд бие бялдар, хатуужил мэдээж хэрэгтэй. Ингэхдээ хамгийн чухал нь ёс зүй, бусдын төлөө гэсэн сэтгэл байх ёстой юм.

SOURCE: Unen.mn

No Tags

271 total views, 3 today

  

9 Responses to “Замын цагдаа хөдөлгөөн зохицуулах үүрэгтэй юу, эсвэл…”

  1. Unshigch on 2008/06/26 @ 21:04

    Uneen unen, suuldee bur tsagdaa nariig harahaar uur hurdeg bolson bna leeshd. Muusain nowshnuud, yamar saindaa eriin muu tsagdaa boldog gsn ug garch bhaw dee. Huwtsasnii golnuud shvv dee er ni …

  2. sukhee on 2008/06/26 @ 21:54

    zamiin tsagda bvgd zail

  3. ene zamiin tsagdaa nar er ni hamgiin hogiin novshnuud sh dee er ni bol buudchihsan bhad buruudahgui l bolov uu!!! eriin muu tsagdaa gej estoi unen heljee. bidnii mongoor tsalinjdag, bas bidniigee l torgoj bas tsalinjdag iim baiguullaga er ni heregtei ym uu?

  4. Замын цагдааг өмөөрч бичихийн учир Хэвлэ Имэйл
    Sunday, 04 November 2007
    Замын цагдааг өмөөрч бичихийн учир

    Халуун нар төөнөж, аагим халуу шатсан ч, шороо шуурч, нүүр нүдгүй балбасан ч, цасан хямрага болж, тэсэхийн аргагүй хүйтэн болсон ч зогсч л байх үүрэгтэй хүмүүс, замын цагдаа нар аа. Тэд нэг ээлжиндээ зургаан цагийн хугацаатайгаар зам дээр зогсох үүрэгтэй.

    Та өөрийгөө замын цагдаа гээд төсөөлөөд үз дээ. Тасралтгүй зургаан цаг өвлийн хүйтэнд хамар, хацраа хайруулж, хөл гараа жиндүүлж хүйтэн цементэн дээр зогсож чадах уу, та? Хүн л юм чинь амарч суумаар санагдана, аяга халуун цай уумаар санагдана, бүр бие засмаар ч санагдана. Миний уулзсан нэг цагдаа “хэрвээ бидэнд ядахдаа 10 минутын завсарлага гаргаад аяга халуун цай өгчихдөг болчихвол бас зүгээр л юм” гэж хэлэхийг сонсоход үнэхээр өрөвдөлтэй санагдсанаа нуух юун.
    Гэтэл ганц хором холдоход л жолооч нар маань нэгнийгээ хүндэлдэггүйн улмаас түгжирч, бөглөрч орхидог. Тэгээд л машины утаа тортог, сигналын байж ядам чарлаан, машины дугуйнаас үүсэх тоосонцор гээд хүндээс хүнд нөхцөлд ажиллах л ёстой болдог. Тэгсэн атлаа “хүнд нөхцөл” гээч хөнгөлөлтөнд хэзээ ч тэд орж чаддаггүй.

    Өнгөрсөн жил УМХГ-аас Замын цагдаа нарыг гурав хоног дагаж ажлыг нь шалгажээ. Тэгээд ажлын нөхцлийг нь судалж үзсэний эцэст “замын цагдаа бол маргаангүй хүнд нөхцөлд багтах ёстой ажил юм” гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Гэсэн ч цаасан дээр буусан энэ баримтыг зохих албан тушаалтан хэнбугай нь ч тоож харсангүй ээ. Тэгээд өнөөдөр зуу гаруйхан мянган төгрөгөөр цагдаа нар маань амьдралаа залгуулж явна. 27 жил зам дээр зогсож архаг хууч өвчтэй болсон нэгнийг нь харин олон жил ажилласан, цолны гээд нэмж нэмж 200 гаруйхан мянган төгрөгөөр цалинжуулдаг. Гэтэл өнөөдөр нэг ширхэг талх л 500 төгрөг болчихсон байгаа шүү дээ.

    Харин тэднийг халуунд сэрүүцүүлэгчээ нээж, хүйтэнд халуун паараа үлээлгэсэн эрхэм “автомашинтангууд” элдвээр хэлж, дайрчих шахан өнгөрнө. Дүрэм зөрчсөн ч “хэрэлдээд байхад даваад гардаг” гэсэн ойлголт манай жолооч нарын дунд үйлчилдэг гэлтэй. Замын цагдаа нарыг элдвээр нь дуудна. Гэтэл тэр жолооч ганцхан замын цагдаатай, харин тэр замын цагдаа 100 мянган жолоочтой харьцдаг гэдгийг тэд үл анзаарна. Анзаарсан ч амин хувиа хичээж, торгуулиас мултарч өнгөрөхийн төлөө л бүхнийг хийнэ. Хүний халуун амь, бүлээн цусаар бичигддэг ДҮРЭМ хэмээх зүй ёсны зүйлийг шаардсаныхаа хариуд элдвээрээ хэлүүлэх замын цагдаа гэдэг хүн хүсээд байх ажил биш юм аа.

    Үүнийг унших хэн бүхэн “Замын цагдаа нар авилгал авдаг, торгуулийн мөнгө иддэг” гээд л хашгирч эхлэх байх. Уулын мод урттай богинтой гэдэг шиг олон хүн дотор сайн ч хүн бий, муу ч хүн бий. Цөөн хэдэн хүний буруутай үйлдлээс ЗЦГ-ын нийт цагдаа нарыг буруутган, тэднийг үзэн ядах нь тийм ч зөв байх учиргүй. Нэгэнт л та замын дүрэм зөрчсөн бол торгуулиа төлөх ёстой, харин төлбөрөө төлчихөөд өгөх ёсгүй юм өгчихсөн юм шиг, цагдаагийн хувийн халаасанд хийчихсэн юм шиг аашлах нь инээдэмтэй бус уу. Замын цагдаагийн нэр хүндэд муугаар нөлөөлдөг бас нэг зүйл нь зам тээврийн осол. Зам дээр гарсан зөрчлийг шийдвэрлэхээр ирсэн цагдаад дээрээс хэн нэгэн эрх мэдэлтэн утас цохиж “наад хүнийхээ зөв гэдгээр асуудлыг шийд” гэж хэлчихээд утас тасардаг нь нууц биш. Гэтэл тэр мундагдаж буй эрхмийн мэдэлд ажиллах цагдаагийн нэр төр л мууддаг байх жишээтэй. Энийг бичихээр сэтгүүлч миний бие хэд хэдэн замын цагдаа нартай уулзаж хэдэн төгрөгний цалин авдаг гэхчлэн энгийн зүйлсийг асуусан боловч тэд халгаагаагүй юм. “Бид энэ талаараа янз бүрийн юм ярьж болохгүй. Дарга нараас зөвшөөрөл авдаг” гэх нь үнэхээр тэднийг бусдын хараат байдалд яах ч аргагүйгээр ажилладаг гэдгийг батална. Нэг талаас хатуу дүрэм, нөгөө талаас олон дарга, өөр нэг талаасаа ууртай жолооч нарт хараалгаж зогсох замын цагдааг өмөөрч бичмээр санагдсан нь энэ ээ.

    Эрхэм жолооч нар аа. Ажил үүргээ гүйцэтгэж яваа цагдаа нарын ажлын эцсийн зорилго нь та бүхний амь нас, эд хөрөнгийг хамгаалж байгаа юм шүү гэдгийг ойлгооч. Таныг хамгаалалтын бүсээ бүсэл гэж хэлсний хариуд замын цагдаагийн цалин нэмэгдэхгүй. Харин таны амь нас аврагдана. Таныг дүрэм зөрчүүлэхгүйн тулд зургаан цаг тасралтгүй зам дээр зогсох цагдаа эцсийн эцэст таны болоод хайртай хүмүүсийн чинь эрүүл энх, сайн сайхны төлөө л шүү дээ. Энэ бүхнийг ойлгон ухаарч, хүн хүнээ хүндлэн дээдлэхийн ёсоор бусад жолооч нараа болоод замын цагдаа нарыг бага ч болов хүндэлж замын хөдөлгөөнд оролцож байгаач.

    Эрхэм албан тушаалтан, дарга нар аа. Зам дээр зогсох цагдаа нарынхаа амьдрал, эрүүл мэндийг нэг анхаараад харчихаач. Дулаахан автомашин дотор залрах та ч, хүйтэн цементэн дээр зогсох замын цагдаа ч адилхан ХҮН гэдгийг бодолцож үзээч. Машиныхаа цонхыг онгойлгохоос ч дагжин чичирдэг өвлийн хүйтэнд тэд ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг нь сахин хамгаалж зогсдог гэдгийг нэг бодоод үзээрэй. Та бүхний өмнөөс зөвхөн шүүмжлэлээс өөр зүйлийг сонсохоо байсан эдгээр мартагдсан гэмээр хүмүүсийг харж үзэхгүй бол нэг л өдөр зам дээрээ өнхрөөд өгсөн байх вий.

    О.Ариунбилэг gogo.mn

  5. 99404040 on 2010/10/31 @ 00:04

    Замын цагдаа нараа нэг хардаа дарга нараа

  6. Anonymous on 2010/12/11 @ 15:58

    z.ts.g-iin dargaa boliyo ta

  7. Anonymous on 2010/12/11 @ 15:59

    ssss

    s
    s

  8. Anonymous on 2010/12/11 @ 16:02

    zamiin tsagdaagiin enhee dargaa ta boliyo ooroo tansag harshind suuchaad tsagdaa naraa har owliin huitend zam deer gargaad.ta ter jurmiin hashaagaa harldaa hviten seruun nohtsold hoorhii ter tsagdaa nar honoj bna tsagdaa nartaa oligtoi huvtsas unar tawij ogooch ee hamgiin gol tsagdaa naraa l harj vzeerei

  9. Anonymous on 2010/12/11 @ 16:02

    ee huurhii tsagdaa nar

Leave a Reply