Асаа.МН Rotating Header Image

“Versace” “Lamborghini”-гийн интерьерийг хийнэ

Загварын хаан “Versace” алдарт автомашин үйлдвэрлэгч “Lamborghini” компанийн цөөн тоогоор үйлдвэрлэх автомашины бээлий, цүнх зэрэг туслах хэрэгслийг үйлдвэрлэх гэрээнд гарын үсэг зуржээ. Энэхүү гэрээний дагуу Италийн загварын хаан “Lamborghini”-гийн “Murcielago LP640 Roadster” автомашины интерьерийг хийх гэнэ.
Уг автомашины интерьер нь цагаан болон хар өнгийн лидеринээр хийх бөгөөд хэдэн ширхэг үйлдвэрлэгдэх нь одоогоор тодорхойгүй байгаа аж. Харин туслах хэрэгслүүдийг ирэх арваннэгдүгээр сараас “Versace” болон “Lamborghini”-гийн дэлгүүрүүдээр худалдаалах  гэнэ. “Versace” хоёр жилийн өмнөөс эхлэн “Lamborghini”-тай хамтран ажиллах болсон бөгөөд өмнө нь хэд хэдэн автомашины интерьер болон туслах хэрэгслийг бүтээж байсан юм.

“Versace” брэндтэй хамтран ажилласнаар Германы “Volkswagen” компанийн нэгэн салбар болох “Audi”-гийн эзэмшилд байдаг “Lamborghini” өөрийн нэр төрийг багагүй хэмжээнд өсгөж чадна хэмээн үзэж байгаа аж.

SOURCE: News.mn

Дурын нийтлэл

  • random image
    Эмэгтэй жолооч
  • 1399089339
    Хуучин автомашин худалдаж авахад анхаарах 10 зөвлөгөө
  • aston_martin_db9
    2007 Aston Martin DB9
  • audi_q7_36quattro_2008_5_resize
    2008 Audi Q7

1 Comment on ““Versace” “Lamborghini”-гийн интерьерийг хийнэ”

  1. #1 ganaa
    on Jun 26th, 2008 at 20:51

    Murcielago shiv dee

Leave a Comment