Welcome, visitor! [ Register | Loginrss

Хонгконгоос машин худалдаж авчирмаар байна уу?

| Мэдээ мэдээлэл | 2008/06/24

Амралтаараа аятайхан шиг газар үзээд бас бус зүйл гэртээ авчирах хүсэлтэй хүмүүст зориулан Хонгконг ороод машин энэ тэр аваад ирэх зөвлөгөө бичье.  Зардлаа аль болох хэмнэх үүднээс Улаанбаатараас Бээжин хүртэл яаж явахаа хүн бүхэн мэдэж байгаа байх, харин Бээжингээс Гонг Конг руу явахдаа Бээжингийн баруун вокзалаас Бээжин-Гонг Конг, Бээжин-Шеньжин-Гонг Конг гэсэн 2 маршрутаар явж болох бөгөөд ихэвчлэн зорчигчид 2 дахь маршрутыг сонгодог. Бээжин-Шеньжиний суудал өдөр бүр байх бөгөөд Шеньжинд буугаад Гонг Конг руу алхаж орох, харин Бээжин-Гонг Конг гэсэн шууд маршрут бол Бээжингээс өдөр бүр Гонг Конг руу суудал байхгүй учраас Улаанбаатараас гарахдаа Бээжин-Гонг Конг чиглэлийн суудалд хоног тааруулах хэрэгтэй.

Хэрвээ тааруулж очихгүй бол Бээжинд хонон хоног алдаж, зардал чинь нэмэгдэх болно. Гонг Конг руу хилээр ороход чинь очих газрын хаяг, бэлэн мөнгийг чинь гаалийн байцаагч шалгаж, визний хугацааг чинь 14 хоног, зарим тохиолдолд 1хоногоор ч өгч болох юм.

Та Гонг Конг руу хилээр нэвтэрмэгц метрогоор 20 HKD төлж 1 буудал явж буугаад 18 дугаарын автобусаар “Камтин” дүүрэг орж машинаа сонгож худалдаж авна. Хэрвээ та англи хэлтэй бол орчуулагчийн хэрэг байхгүй, харин хэлгүй бол тэнд Шеньжин-Гонг Конг 2 ын хооронд зорчиж байдаг монголчуудаар хэлмэрч хийлгэх болно. Тэд хэлмэрч нэрээр таниас тодорхой хэмжээгээр мөнгө саана.

Гонг Конгод байх хугацаандаа та монголчуудаас хоногийн 10 USD-ын байр эсвэл пакистанчуудын бэлтгэсэн контейнерт 7 хоногийн 200 HKD-оор буудаллаж болох юм. Та контейнерт буудаллавал усанд орох боломжгүйгээс гадна, ор хөнжлийн даавуу ч байхгүй шүү, зөвхөн матрас л бий. Машин авахдаа хэлсэн үнэнээсээ зохих хэмжээгээр буулгаж болох боловч хэт их доош нь буулгах гэвэл Гонг Конг машины наймаачид уурлаж таныг хөөх ч тохиолдол гарна шүү.

Та зөвхөн машин ч биш хуучин электрон бараа, унадаг дугуй, мотоцикл гэх мэт бараанууд худалдан авч болох юм.Машин болон хүссэн зүйлээ авч дуусмагц контейнерээ захиалж авчруулаад 2-3 хоногт ачна. Контейнер захиалахдаа контейнерын хэмжээндээ анхаараарай. Ачуулснаас хойш 1 сарын дараа монголд ачуулсан контейнер чинь ирэх бөгөөд, харьяалагдах гаалийн талбайд контейнер чинь буумагц тухайн тээвэр зуучийн компанид тээвэрлэлтийн хөлс 3700USD төлнө.

Гаалийн бүрдүүлэлт хийж өгөх компаниуд гаалийн газар байх бөгөөд тэнд цаанаас ирсэн материалын чинь дагуу бүрдүүлэлт хийнэ. Гэсэн хэдий боловч өндөр татвараас зайлсхийхийн тулд ачуулсан зүйлсийнхээ тоо хэмжээ, ачааны машины моторын багтаамж, ачаа тонн зэргийг багасгаж бичүүлж болно.

Бүрдүүлэлтээ хийлгэсний дараа гаалийн байцаагчаар үнэлгээгээ хийлгээд, дараа нь контейнер буусан гаалийн талбай дээр очиж контейнерээс ачуулсан машин бусад зүйлсээ гаргаж талбайн гаалийн байцаагч нараар гаалийн бүрдүүлэлтэд бичигдсэнтэй контейнерээс гаргаж ирсэн таны эд зүйлстэй үнэн зөв таарч байгаагаа шалгуулаад л та машин эд зүйлсээ гаалийн талбайгаас авч гарна. Энд та нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Татвар бага төлөхийн тулд ихэнх тохиолдолд хүн бүхэн гаалийн бүрдүүлэлтээ багаар хийлгэх, үнэлгээний байцаагчаар багаар үнэлүүлэхийн тулд гарыг нь цайлгадаг. Ингээд зогсохгүй талбайн гаалийн байцаагчидын гарыг ч хүндрүүлнэ. Тэд ч таныг аятайхан шаналгаж байгаад хэдэн юм салгахаа мэднэ.

8 Responses to “Хонгконгоос машин худалдаж авчирмаар байна уу?”

  1. Өөө лаааатай. Маргааш явлааа. Хамт явах хүн байна ууу

  2. Алга даа гар хүндрүүлэх гэдэг нэр томъёо энэ бизнесийн эрсдлийг тооцох боломжгүй болгож байна

  3. Ерөнхийдөө дараалалыг зөв бичсэн байна.

    Одоо тэнд машин хямд олдохуу? Намайг байхад Ниссан Сани 200$ л гэдэг байлаа.

  4. Онон on 2008/06/26 @ 17:28

    Хэрэв ажил төрөл цаг зав гайгүй бол Банкинд хэдэн цаас байснаас Хонг Конгоос юм цуглуулаад зөөж байсан нь дээр лдээ

  5. batsaihan on 2008/06/26 @ 17:45

    neg conteinert 3700 usd genuu tegeed mashinaa hedeer awah bolj baina
    eswel neg conteinert 2-3 mashin chiheh uu?

  6. Пүүжээ on 2009/01/14 @ 16:14

    ìàøèíã¿é ìºí㺠ìóóòàé õ¿ì¿¿ñ ÿâæ ÷àäàõã¿é áàéõ æèøýý íü áè ãýõäýý äàðàà îðõîä ìàøèíû ¿íèéã ìàø òîäîðõîé áè÷âýë ç¿ãýýð áàéõ ìýäýýæ îëîí òºðºë áàéõ áàéõ íü ìýäýýæ òýãýõäýý òà áîëæ ºãâºë ìýääý áîäüòîé õýäýí ìàøèíû ¿íèéã áè÷íý ãýäýãò íàéäàæ áàéíà.

  7. Пүүжээ on 2009/01/14 @ 16:16

    ýíä áàéãàà áîë ò÷àäâàë îäîî

  8. hey, hey tgeed heden togoor mashin avdag yum be?
    3700-g l contenert ogdog yum bol mgl-eese avsan ni deer bish geju. Uniin talaar sain medehgui bga bolohoor hetsuu bn shuu. Uul ni ch gazar uzengee mashin avaad iruul goy l bn. daraallig ni er ni bol oilgoloo gehdee Hong-hong-iin gaali deer heden togtei bj 7-14 honogiin visa daruulah ve? ter contener ni her udaan tendee bdiin yaj buh yumaa yag tag taaruulj ochih ve?

Leave a Reply