Асаа.МН Rotating Header Image

Жолооч нарыг дүрэм бариулах 30 телекамер ажиллаж байна

hotiin_camera-middle

-Телекамерууд машины дугаарыг 300 метрт илрүүлж, тээврийн хэрэгслийн тоог бүртгэнэ-

Солонгос Улсын Засгийн газраас урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг зохион байгуулах зорилгоор “Зам тээврийн оновчтой систем” төслийг хэрэгжүүлж эхлээд багагүй хугацаа өнгөрөөд байна. Төслийн хүрээнд, нийслэлийн автозамын 46 уулзварт хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохиог шинээр суурилуулснаас гадна нийслэлийн томоохон авто замын уулзварууд дээр “ССТV” хөдөлгөөнт камерыг авто замын 26 уулзварт байрлуулжээ.

Шинээр суурилуулсан гэрлэн дохио, телекамерыг хянах зорилгоор Удирдлагын нэгдсэн төвийг байгуулсан аж. Ингэснээр уг төвөөс дээрх 26 уулзварын замын хөдөлгөөнийг тус бүрээр нь хянаж, хаана ямар зөрчил гарсан талаар холбогдох Замын цагдаагийн газарт мэдээлэх бүрэн боломжтой болжээ. Энэ талаар Замын хөдөлгөөний Удирдлагын төвийн Хөдөлгөөн зохион байгуулах ахлах инженер Д.Очир-Эрдэнээс тодрууллаа.

-Нийслэлийн томоохон уулзваруудад замын хөдөлгөөнийг хянах зорилгоор телекамер суурилуулсан гэсэн. Энэ талаараа мэдээлэл өгөхгүй юу?
-Камеруудыг хөдөлгөөн ихтэй хотын төв хэсэгт голдуу байрлуулсан. Тухайлбал баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэлх бараг уулзвар бүрт, Зуун айлын уулзвараас Баянбүрдын тойрог гэх мэтчилэн олон газарт нийтдээ 26 камер суурилуулж, замын хөдөлгөөнийг манай төвөөс хянан ажиллаж байна.

-Камер суурилуулсны гол ач холбогдол, зорилго нь юу вэ?
-Мэдээжийн хэрэг авто замын хөдөлгөөнийг хянаж, осол аваар гарахаас урьдчилан сэргийлэх, хэрэг зөрчил гарсан тохиолдолд түргэн шуурхай зохицуулж зөрчлийг арилгах зэрэг замын хөдөлгөөний аюулгүй байдлыг зохицуулах томоохон алхам гэж ойлгож болно. Бусад дэлхийн олон оронд ч замын хөдөлгөөний телекамераар хянадагтай адил манай улс, тэр дундаа нийслэл хотын хэмжээнд сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүд зайлшгүй шаардлагатай болсон. Өнөөдөр нийслэлийн хүн ам, авто замын хөдөлгөөн, тээврийн хэрэгслийн тоогоо бодсон ч тэр дээрх камер болон гэрлэн дохионууд байх нь зүйтэй.

-Та сая гэрлэн дохиог онцолж байна. Одоогийн шинэчлэгдсэн гэрлэн дохио хуучин манай улсын хэрэглэж байсан гэрлэн дохионоос ямар ялгаатай, мөн давуу тал нь юу вэ?
-Тийм. Одоо хэрэглэж байгаа гэрлэн дохио нь хэт хуучин бөгөөд хоцрогдсон гэж хэлж болно. Жишээ нь өдөр ч байсан, орой ч байсан нэг хэвийн ажиллаж байдаг шүү дээ. Үүнээс үүдэн оройн цагаар хөдөлгөөн сийрэг үед жолооч нар гэрлэн дохион дүрмийг зөрчиж, улмаар осол аваар гарах нэг үндэс болдог. Үүнийг зохицуулж, шинэ гэрлэн дохио тусгай цагийн хуваарийн дагуу ажиллана. Нэг үгээр өдөр, шөнийн тусгай хуваарьтай байна гэсэн үг.

-Шинээр суурилуулсан телекамеруудыг хянах Замын хөдөлгөөний удирдлагын төвийн гол үүргээс танилцуулахгүй юу?
-Манай удирдлагын төв нь бүх камерыг операторууд хянаж, хэвийн үйл ажиллагааг хангах зорилготой. Мөн Удирдлагын төвд Замын цагдаагийн газраас хянагч нар суух бөгөөд тэд замын хөдөлгөөний дүрэм зөрчигдсөн, эсвэл осол аваар гарсан тохиолдолд ойрын цагдаагийн пост, замын цагдаагийн ажилтанд мэдээлж, хэрэг зөрчлийг арилгах юм. Манай Удирдлагын төвөөс хөдөлгөөнийг 24 цаг хянадаг. Нэг жишээг хэлэхэд хэрэг, зөрчил гаргачихаад зугтах тохиолдол байдаг шүү дээ. Ийм тохиолдолд дараагийн уулзварын камер уг машиныг дугаартай нь илрүүлэх боломжтой.

-Хэрэв дүрэм зөрчих, эсвэл осол аваар гарсан тохиолдолд уг этгээдийн машины дугаарыг ойртуулан тогтоох боломж хэр байдаг вэ?
-Энэ хянагч камер суурилуулснаар адаглаад хөдөлгөөнд оролцох машины тоог хүртэл тогтоох боломжтойгоос гадна 300 метр хүртэлх зайд ойртуулан татаж машины дугаарыг харах бүрэн боломжтой. Мөн хянагч камер 360 градус буюу бүх зүгт чөлөөтэй эргэдэг. Уг камерт бичигдсэн бичлэгүүд сарын хугацаанд архивлагдаж байх бөгөөд хэрэг зөрчилтэй холбоотой болон баримт нотолгооны дүрс бичлэгүүдийг хэргийн баримт гэсэн үүднээс тусад нь архивлана.

-Цаашид хотын төв хэсгээс гадна аваар осол ихээр гардаг, дүрэм зөрчигддөг зарим замуудад камер суурилуулах уу?
-Одоогоор 26 камер ажиллаж байна. Гэхдээ дөрвөн камер туршилтаар нэмж ажиллуулж байгаа. Үндсэндээ 30 камер байгаа гэж хэлж болно. Харин цаашид нэмэгдүүлэх талаар одоо хэлж мэдэхгүй юм. Эхний ээлжинд тодорхой газруудад л шинэчлэлт хийсэн.

П.Энхжаргал

Дурын нийтлэл

  • random image
    Лондонгийн 2 давхар автобус
  • random image
    Nissan Maxima 2009
  • bentley_continentalgt_speed_2008_440x220_resize
    2008 Bentley Continental GT
  • lincoln_towncar_signaturel_2008_1
    2008 Lincoln Town Car

5 Comments on “Жолооч нарыг дүрэм бариулах 30 телекамер ажиллаж байна”

  1. #1 Anonymous
    on Aug 2nd, 2010 at 23:03

    ene cameruud n tegeed zugeer durmeeree yavj bhad urtel anivchaad bdag yum bna lee sh edee

  2. #2 Anonymous
    on Aug 2nd, 2010 at 23:04

    zugeer durem zurchuugui bj arhivt n orchihoj bgaa yum bish gej aij bna

  3. #3 BalU
    on Aug 3rd, 2010 at 23:04

    Та ганцаараа энэ зам дээр яваа биш шүү дээ.
    Та дүрмээрээ, зөв, цэгцтэй хөдөлгөөнд оролцож байгаа ч тань ард, урд, хажууд хаа нэгтээ нэг нөхөр бужигнуулж яваад өртөж байгаа нь л тэр байхгүй юу даа.
    Гэм хийгээгүй бол гэлбэлзэх юу байх вэ дээ. Санаа бүү зов.

  4. #4 MASHDA
    on Aug 6th, 2010 at 08:06

    Yag unene yuuundaa sandratsgaadag bn aa saihan heregshdee CAMER uud harj bn bid yawj bn ayuulgui met :D

  5. #5 Anonymous
    on Aug 19th, 2010 at 00:01

    hog solongosiin hog 4n toroh emleg barichihaar hemjeenii unetei 26 kamer heden gerlen dohio shd

Leave a Comment