Жолооч нар хамгаалах бvс зvvхээ больжээ
Сvvлийн vед замын хєдєлгєєнд оролцож буй жолооч нар хамгаалах бvсээ зvvхээ бараг больжээ.
Тvрvvхэн нэг vе Замын цагдаагийн газраас жолооч нар тєдийгvй хажууд нь яваа зорчигчдод хамгаалах бvс хэрэглvvлж хэвшvvлэхийн тулд нэгдсэн арга хэмжээ хvртэл зохион байгуулж байсан. Бvсээ зvvгээгvй жолооч нарыг замын цагдаа нар зогсоож, байнга шаардаж, торгоод эхлэхээр хvмvvс аяндаа хамгаалах бvсийг хэрэглэж хэвшсэн. Замын цагдаагийн газрын ємнєх дарга ч энэ асуудалд их анхаардаг байв. Харин сvvлийн vед замын цагдаа нар бvсээ зvvгээгvй жолооч нарыг тоохоо байжээ. “Бvсээ зvv” гэж шахаж шаардахаа ч больж. Yvнээс шалтгаалан замын хєдєлгєєнд оролцож буй жолооч нарын дунд хамгаалах бvс зvvсэн нь тоотой хэдхэн. Гэтэл аваар ослын vед хамгаалах бvсээ зvvгээгvй байснаас эрvvл мэндээрээ хохирох, амь насаа алдах явдал нэмэгдсээр. Иймээс заавал цагдаагаар шаардуулалгvй, нэгдсэн арга хэмжээ зохиохыг нь хvлээлгvй єєрийнхєє амь нас эрvvл мэндийг эрсдэлд оруулахгvйн тулд хамгаалах бvсээ зvvхийг жолооч нарт анхааруулж байна.
200 total views, 2 today
