Welcome, visitor! [ Register | Loginrss

Harley-Davidson Forty Eight 2010 New Model

| Мэдээ мэдээлэл | 2010/04/09

Алдарт Харлей Дэйвидсон (Harley-Davidson) энэ онд Спортстер (Sportster) анги дотроо цоо шинэ 48 хэмээх загвараа зарласан байна. Энэ загвар нь уламжлалт сонгодог Спортстерийн (Sportster) төрхөө хадгалсан боловч 1200 сс бүхий хүчирхэг V-Twin хөдөлгүүр, ганц  эмээл, нэлээд овортой бүдүүн урд дугуй, жолооны дор байрлах толь зэргээрээ үнэхээр онцлог болж чаджээ. Урд дугуйг бүдүүн болгож хийснээрээ уянгалаг харагдах спортстерийн анги дотроо үнэхээр эршүүд нэлээдгүй ширүүн дүр төрхийг бий болгож чадсан гэж мэргэжилтнүүд дүгнэж байгаа юм байна. Мөн зах зээл дээр харьцангуй хямд үнээр (10500$ US) санал болгож байгаа нь жинхэнэ залуу үеийнхний унаа болж чадах юм гэсэн сэтгэгдэлийг төрүүлж байна. 2009 онд шинээр зарласан Рокер модельтой харьцуулахад энэ загвар маань үнэхээр донжтой  сонгодог загвартай орчин үеийн мотоцикль болжээ. Борлуулалтаар ч хамаагүй илүү үр дүнд хүрнэ гэж тус компани найдаж байгаа юм байна.

SOURCE: www.screamineagle.wordpress.com

No Tags

617 total views, 2 today

  

One Response to “Harley-Davidson Forty Eight 2010 New Model”

  1. Laitai on 2010/05/03 @ 12:52

    estoi laitai udahgvi minii saltaan door zalrah bolno!

Leave a Reply