Welcome, visitor! [ Register | Loginrss

Жолооч нарын анхааралд

| Мэдээ мэдээлэл | 2010/04/05

3000_35

Жагсаал цуглаантай холбоотойгоор Нийслэлийн төв болон зарим хэсгүүдэд замын хөдөлгөөний нөхцөл байдал тодорхой хугацаагаар өөрчлөгдөх магадлалтайг бодолцож ажлаа төлөвлөж хөдөлгөөнд оролцохыг ЗЦГ –аас зөвлөж байна. Түүнчлэн та доорх зогсоолын талбай, зам орчнуудад тээврийн хэрэгслээ байрлуулж орхихгүй байхыг зөвлөж байна.

Үүнд:

  • СТӨ-ний эргэн тойрны болон арын гудамжны зогсоолуудад
  • Сүхбаатарын талбайн 2 талын зогсоол
  • ТЕГ–ын урд талын зогсоол болон тэр орчмын зогсоол талбайнуудад
  • Төв шуудангийн арын зогсоол, Мобиком, Ж-мобайл, Хотын захиргааны арын зогсоолын талбайнууд
  • Улаанбаатар зочид буудлын урд талын зогсоолд
  • Түүнчлэн бага тойруугийн орчмын зогсоолуудад тээврийн хэрэгслээ зогсоож орхихгүй байх нь зүйтэй байна.

Дээр хэлсэнчлэн замын хөдөлгөөний нөхцөл байдал хүндрэх магадлалтайг харгалзан та бүхнийг тээврийн хэрэгслээсээ аль болох татгалзах, нэгэнт хөдөлгөөний ачаалалд орсон бол бухимдахгүй байхыг ЗЦГ- аас анхааруулж байна. Таны автомашинд зогсоол олдохгүй байх, эсвэл та өөрөө түгжрэлд орж цагаа барах, гуравдугаарт өөрийнхөө өмчийг хайрлах үүднээс энэхүү зөвлөгөөг хүлээн авна гэдэгт гүнээ найдаж байна. Таны сайн сайхны төлөө Замын цагдаагийн газар
stop.mn

No Tags

310 total views, 2 today

  

Leave a Reply