Асаа.МН Rotating Header Image

Дэлхийн хамгийн хээнцэр машинууд

Та нэг шинэ машин худалдаж авахын тулд томоохон байшинтай болчихоор хэмжээний мөнгө зарцуулж чадах уу.

Өнөөг хүртэл дэлхийн зах зээл дээр дээдсийн автомашины титмээр Герман, Итали, Их Британи зэрэг улс гоёж байна. Гагцхүү сүүлийн үед Дорно зүгийн зарим орон энэ титмийг “зүүхээр” эрчимтэй өрсөлдөж, бас хүчирхэгжиж буй. Жишээ нь, Японы “Lexus LS460″ дэлхийн хамгийн найдвартай, бас гоёмсог машины тоонд зүй ёсоор бичигдсэн. Уг машиныг дунджаар 130 мянган ам.доллараар худалдан авч болно. Энэ нь бусад хээнцэр машины өртөгтэй харьцуулахад тийм ч өндөр үнэ биш. Италийн “Maserati Quattroport” загварын машин 140 мянган ам.доллар. Хурдтайгаараа гайхагдсан уг машин сая сая хүмүүсийн мөрөөдөл нь. Техникийн чанар, гадна үзэмжээрээ хэний ч сэтгэлийг булааж чадах энэ хөлгийг та нэг л удаа жолоодож үзэх юм бол насан туршдаа мартаж чадахгүй. Гэтэл 220 мянган ам.доллараас үнэ нь эхлэх “Mersedes benz S65 AMG” Германы Hүүp царай болдог. Уг алдарт хөлөг 612 хүчит мотортой бөгөөд 100 км цагийн хурдыг ердөө 4.4 секундэд туулж чадна. Дараагийн хээнцэр хөлөг бол 350 мянган еврогийн үнэтэй “Aston Martin Үanquish S”. Энэ гайхамшигт машиныг дурслэн бичвэл дэндүү их цаг, зай эзлэх тул Жеймс Бонд дэлхийн бүx л машинаас зөвхөн “Aston Martin”-ыг л илүүд үздэг байсныг дурдахад хангалттай.

Хээнцэр машинуудын жагсаалтыг “Bentley”-гүйгээр төсөөлөхийн аргагүй. “Arnage” загвар нь дээдсийн хэрэглээнд бүрэн нийцэж чадна. Хурганы арьсаар урласан суудлын бүрээс, агч модон эмжээр, массаж хийдэг суудал гээд бүx зүйл нь төгс төгөлдөр. Загварын үнэ ойролцоогоор 340 мянган ам.доллар. “Rolls Royse” биширмээр сонстож байна уу. Өөрийн дээд зиндаагаа илтгэхийг хүсдэг хүн бүp энэ загварыг эрхэмлэдэг. “Rolls Royse Phantom” ойролцоогоор 400 мянган ам.долларын үнэтэй, 6.7 литрийн хэмжээтэй хөдөлгүүр, 453 морины хүчтэй. Өөр нэгэн хээнцэр хөлөг бол “Maybach62S”. 450 мянган ам.долларын үнэтэй. Зарим нэг “баялаг”-аас нь сонирхуулахад массаж хийдэг тусдаа суудал, гадна өнгөө хувиргах чадвар, зам зуур, бизнес ажил хэрэг явуулахад тус болох цахилгаан төхөөрөмжүүд, зорчигч тус бүрт зориулсан тусгай халуун, дулааны систем энд бий. Жагсаалтын нэгдүгээр байрны эзэн буюу мөрөөдлийн хөлөг “Bugatti Үeyron 16.4″. Үнэ нь 1.4 сая ам.доллар. Энэ машин зөвхөн үнэтэй төдийгүй дэлхийн хамгийн хурдан, хүчтэй хөлөг. 1000 морины хүчтэй, 16 цилиндрэн хөдөлгүүртэй. “Үeyron 16.4″-ийг спортын машины хаан гэж нэрлэж болно. Техникийн хүчин чадал төдийгүй гадаад үзэмжээрээ гайхагддаг. “Энэ бол машин биш араатан байна” гэсэн хэлц үгийг түүнд зориулжээ.

SOURCE: zuuniimedee.mn

Дурын нийтлэл

  • volvo_s60_25t_2008_165x82
    2008 Volvo S60
  • random image
    Баттон Австрали, Малайзийн Гран-Прид түрүүлээ
  • jeep_patriot_limited4x2_2008_6
    2008 Jeep Patriot
  • random image
    Нарны эрчим хүчээр ажилладаг автомашин удаан ч гэсэн дэлхийг тойрч чадна

0 Comments on “Дэлхийн хамгийн хээнцэр машинууд”

Leave a Comment