Welcome, visitor! [ Register | Loginrss

Maybach Zeppelin

| Мэдээ мэдээлэл | 2010/03/02

Maybach_Zeppelin

12 цилиндртэй Maybach Zeppelin машин урьд өмнө нь олон хүний мөрөөдлийн оргил байсан билээ. “Мерседес-Бенз” компани домогт лимузинийхээ шинэ хувилбарыг 2009 оны Женевийн автомашины шоуны үеэр танилцуулсан юм. Тансаг загварын энэ машины үнэ нь 600 мянган доллар аж.

Maybach хоёр хувилбартай болно

Энэ загварын машин нь стандартын болон урт загварын, 5,85 м ба 6,3 метр. Яг Оросын Засгийн газрын “ЗИЛ-41047” шиг. Бөөнөөр үйлдвэрлэх машины гадна гадаад байдал нь таван жилийн өмнө Токиогийн үзэсгэлэнд тавигдсан адил. Радиаторын тор, гэрэл, арын гэрэл гэх мэтээр. Харин хэт их үнэтэй болгохгүйн тулд дээд талын шилэн тагийг авчээ. Мөн 18 цилиндртэй хөдөлгүүрийн оронд тав, хөдөлгүүрийн оронд 5, 6 Y12 чадалтай, 450 морины хүчтэй хөдөлгүүр тавьсан ажээ.

“Maybach” дэлхийн хамгийн тансаг автомашин

Түүнд бараг “Роллс-Ройс” атаархмаар гэнэ. Арын суудлыг хойшлуулж, машины салоныг зайтай болгожээ. Арын буйданг хоёр том зөөлөн сандал болгон өөрчилдөг. Мөн гурван гар утас, факсын холбоо, цахилгаан шуудан, урд суудлын хооронд байрласан тансаг жижиг баартай. Нэг тавиур дээр халуун цай, кофе байхад нөгөө дээр хүйтэн ундаа, бүр оргилуун дарстай мөнгөн хувин байх жишээтэй. Арын суудлын тохойвч доорх баарнаас хөргөгчөө дүүргэж болно.

Энэ машины жолоог барьж яваа хүн болон зорчигч замын чанараас шалтгаалах доргилт, чичиргээ мэдэрхээргүй тухтай. Худалдан авах хүн бүр кузовын өнгө, салоны материал, зурагтын систем зэргээ сонгон захиалж болно. Мөн тоноглолоо захиалж, дотоод заслын загвараа өгч болно.

Анх жилд 1500 машин үйлдвэрлэхээр төлөвлөсөн ч одоо 1000 болгожээ. Японы баруун гартаа жолоотой машиныг 2003 оноос Их Британид үйлдвэрлэж, “Maybach” гэж нэрлэх болсон байна. Уг нь “Мерседес Maybach” гэж нэрлэх гэж байжээ. “Мерседес”-ийг 20 мянган доллароор ч худалдан авч болно. Харин 300 мянган долларын үнэтэй машин тийм хямд хамаатантай байхгүйн тулд нэрээ өөрчилсөн гэнэ. Энэ нь түүнийг “Роллс-Ройс” “Бентли”-тэй өрсөлдөх боломжийг ихэсгэжээ.

МОНЦАМЭ

684 total views, 1 today

  

Leave a Reply