
Хятадын автомашины үйлдвэр дэлхийн зах зээл дээр дайран орж ирж байна. Гэхдээ бүр Европ, Японы шилдэг загваруудыг шууд л хуулан үйлдвэрлээд шүү. Үүний эсрэг шүүхдэхэд харин бэрх ажээ.
Энэ нь баяр хүргэх сайн зүйл үү, эсвэл ичгүүр сонжуургүй хэрэг үү, алин болохыг мэдэхгүй юм. Аль аль нь ч байж болох юм. Смарт Фортвогийн жижиг машиныг дөнгөж Америкийн зах зээл дээр гаргаж байхад загварыг нь хуулаад хуурамчаар үйлдвэрлэн аваачиж байна. Хятадын хуурамч бүтээгдэхүүн нь жинхэнэ Смарттай тун адилхан боловч техникийн хувьд өөр гэнэ. Шандунгийн Машины үйлдвэр энэ загварыг 6000 еврогоор худалдаанд гаргаж байна. Энэ нь Германы жинхэнэ загвараас 3600 еврогоор хямд байна гэсэн үг. Даймлерийг шүүхийн журмаар асуудлыг шийдэх гэсээр байтал дорнын гүрний хямд машин манай гудамжаар явж эхлэх гээд байна.
Хонда гэхэд л өөрийнх нь загвартай ав адилхан машин үйлдвэрлэж байгаа Шуангуамын машины үйлдвэртэй заргалдаж байна. Энэ зарга одоо Хятадын дээд шүүхэд хүрчээ. Тэдний хийсэн машин яг л ихэр юм шиг адилхан харагддаг гэнэ. Фиатынхан удахгүй гарах шүүхийн шийдвэрийг хүлээж байгаа боловч, хувилан үйлдвэрлэх ажил зогсох эсэхийг мэдэхгүй байгаа ажээ.
Тояота зохиогчийн эрхийг зөрчсөн талаар зарга үүсгэж байна. Тояота үйлдвэрийн хоёр загварыг Хятадууд хуулбарлан хийж байгааг яаж болиулах вэ хэмээн Япончууд тархиа гашилгаж байна.
Хуурамч машины техникийн үзүүлэлт тийм ч баярлууштай биш гэнэ.
Адилхан дууриалгасан арьсан доор энд тэндээс хуулбарласан эгэл техник нуугдаж байна. Хятадууд шинээр зохион бүтээх ажилд мөнгө, цаг зарцуулсангүй харин барууны шинэ загварыг хийж байгаа юм шиг аяглана.
Европын худалдан авагч машины үнийг их харах тул хуурамч машиныг оруулж ирж байгаа хүмүүс япон машинтай яг адилхан боловч 10 000 еврогоор хямд хэмээн магтаж байна. Хятадын шинэ маягийн жийп 25990 евро бол жинхэнэ загварын 3-4 жил явсан хуучин машин нь 30 000 евро байдаг билээ. Үүний эсрэг маргах эсэх, маргавал яаж маргахыг мэдэхгүй байна.
Баваричууд БМВ загвараа хуулбарлалаа хэмээн заргалдаж байна. Зарга одоо ч үргэлжилж байна. Бид хятадтай заргалдсан болж, тэртэй, тэргүй тааварлаж байсан хариугаа авч байхаар, хуурамч загварын машиныг Европт импортлохыг хориглох нь илүү ач холбогдолтой билээ.
Автомашины загвар, патентын хамгаалалт нь 5-25 жилийн хугацаанд хүчинтэй бөгөөд энэ хугацаанд адил төстэй загвар энд тэнд гарах юм бол заргалдаж болох ажээ. Тэгэхдээ энэ нь зөвхөн Герман оронд л хуулийн хүчинтэй ажээ. Хятадуудаас загвараа хамгаалъя гэвэл бас Хятадад хураамж төлөн бүртгүүлсэн байх шаардлагатай гэнэ.
Хуурамч загвараа хаацайлахын тулд хятадууд “Quality Brands Protection Committee“ гэдэгтээ 170 гаруй олон улсын концернийг нэгтгэжээ. Түүний дотор машины үйлдвэрүүд ч олон оржээ. Эдгээр байгууллага нь орон нутгийн байгууллага болон засгийн газартай хамтран ажиллах ажээ. Хятадууд Citroёn C1, Chrysler Pacifica, Toyota RAV4 болон Honda – Accord –Coupes –аас хуулбарлан 2008 болон 2009 онд үйлдвэрлэх машиныхаа загварыг аль хэдийнэ интернэтэд байршуулжээ. Тухайлбал High Class Sedan –ыг хуулбарлан бүтээсэн Lifan 720 –доо хоёр хаалга нэмэн илбэдсэн нь харагдана.
Германы “Штерн” сэтгүүлээс
SOURCE: Цаг төр





on Jan 27th, 2010 at 11:35
hahah sony-g soni gej bicheed huulaad bgaa uls chin shuuhdeed ch diildehgui shuu dee shuuhdii geheeer tanaih sony manaih soni gdg l humuus dee odoo buur mashin ruu orj arai denduu yumaa
on Jan 27th, 2010 at 15:06
hahaha. zarim ng unax ged mungu n xurexgui xumuust zuger zuil bain shdee. sayxan xuuramch firari biluu lumbirgini xiideg xumuus barigdsan baina lee. ted uanx ged awch chadaxgui xumuust buyan bolsiin gj yariltslaga ugsun baina lee. kkkk
on Jan 29th, 2010 at 01:34
ene hujaanuud uu tahianii ondogiig hvrtel huuramchaar hiij baig ulsuud shv dee aldag garuud shv
on Feb 4th, 2010 at 12:35
zov hiij chadaj baigaa ymand arga baihgui tegehdee hujaa nar uheesee
on Feb 10th, 2010 at 18:43
http://www.mandah87.bblog.mn tehnikiin blog orood vzeerei mon zar unegui tavih bolomj.
on Feb 17th, 2010 at 22:05
2001 oni orj ireed jil hagas bolson emegtei hun unaj bgaa SUZUKI WAGON R zarnaa utas 91179189.996759189
on Mar 10th, 2010 at 10:52
bur electron baraanudig hurtel copy-dchoo bizde mashin ni uneher hyamd murtlu chanartai bwal mgl-ruu oruul oruul hytadin ymig hereglej suragui bish 1 jiptei bolj awi baiz