Welcome, visitor! [ Register | Loginrss

Төлбөртэй зогсоолд машинаа дураараа тавибал торгууль төлнө

| Мэдээ мэдээлэл | 2010/01/08

a12

НИТХ-ын дөрөвдүгээр хуралдаанаар нийслэл хотод төлбөртэй зогсоол байгуулах шийдвэр гаргасан. Нийтийн эзэмшлийн зам талбайн ашиглан төлбөртэй зогссол байгуулснаар нийслэлийн төсөвт тодорхой хэмжээний хөрөнгө төвлөрөхийн дээр автомашин унаж яваа хүмүүсийн цаг завыг хэмнэх сайн талтай гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Урьдчилан төлөвлөсөнөөр Улаанбаатар зочид буудал, Эрхчөлөөний болон Барилгачдын талбай, Драмын театр, “UB mart” худалдааны төв, Хангарьд ордны гадна талд, Сүхбаатарын талбай, Замын цагдаагийн газрын өмнөх талбай зэрэг газарт 1500 автомашины төлбөртэй зогсоолыг байгуулах гэж байна. НИТХ-аас баталсан журамд эдгээр зогсоолын нэг цагийн төлбөр 200 төгрөг байхаар заажээ.Хэрэв үйлчлүүлэгч уг зогсоолд машинаа байнга тавихаар бол 50 хувийн хөнгөлөлттэйгээр урьдчилгаа төлбөр төлж болох ажээ. Харин галын болон түргэн тусламж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай хэсэгт болон төлбөртэй зогсоолд дураараа машинаа тавьсан тохиолдолд цагийн төлбөрийг 25 дахин нэмэгдүүлсэн хэмжээний торгууль төлөх юм байна.

No Tags

421 total views, 2 today

  

4 Responses to “Төлбөртэй зогсоолд машинаа дураараа тавибал торгууль төлнө”

  1. болж байна хэдэн төгрөг юм бэ?1000 доош уу? их уу? аль энэ бэ?

  2. иргэн on 2010/02/01 @ 17:05

    Үүнийг далимдуулж газрын эзэн олон болж байна даа.

  3. eniig bolivol taarna enenees bolj tugjirel ih garch baigaa

  4. Anonymous on 2010/02/10 @ 18:49

    http://www.mandah87.bblog.mn tehnikiin blog erchwwdee orood vzeerei mon zaraa vnegvi tavih bolomj.

Leave a Reply