Асаа.МН Rotating Header Image

Төлбөртэй зогсоолд машинаа дураараа тавибал торгууль төлнө

a12

НИТХ-ын дөрөвдүгээр хуралдаанаар нийслэл хотод төлбөртэй зогсоол байгуулах шийдвэр гаргасан. Нийтийн эзэмшлийн зам талбайн ашиглан төлбөртэй зогссол байгуулснаар нийслэлийн төсөвт тодорхой хэмжээний хөрөнгө төвлөрөхийн дээр автомашин унаж яваа хүмүүсийн цаг завыг хэмнэх сайн талтай гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Урьдчилан төлөвлөсөнөөр Улаанбаатар зочид буудал, Эрхчөлөөний болон Барилгачдын талбай, Драмын театр, “UB mart” худалдааны төв, Хангарьд ордны гадна талд, Сүхбаатарын талбай, Замын цагдаагийн газрын өмнөх талбай зэрэг газарт 1500 автомашины төлбөртэй зогсоолыг байгуулах гэж байна. НИТХ-аас баталсан журамд эдгээр зогсоолын нэг цагийн төлбөр 200 төгрөг байхаар заажээ.Хэрэв үйлчлүүлэгч уг зогсоолд машинаа байнга тавихаар бол 50 хувийн хөнгөлөлттэйгээр урьдчилгаа төлбөр төлж болох ажээ. Харин галын болон түргэн тусламж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай хэсэгт болон төлбөртэй зогсоолд дураараа машинаа тавьсан тохиолдолд цагийн төлбөрийг 25 дахин нэмэгдүүлсэн хэмжээний торгууль төлөх юм байна.

Дурын нийтлэл

  • random image
    Edo Competition Lamborghini Murcielago LP710/2
  • random image
    Lamborghini /Wallpapers/
  • image_00
    Ferrari -ийг лайтай лимузин болгожээ.
  • marshrutka002
    Индонезийн микро...

4 Comments on “Төлбөртэй зогсоолд машинаа дураараа тавибал торгууль төлнө”

  1. #1 tagii
    on Jan 26th, 2010 at 01:12

    болж байна хэдэн төгрөг юм бэ?1000 доош уу? их уу? аль энэ бэ?

  2. #2 иргэн
    on Feb 1st, 2010 at 17:05

    Үүнийг далимдуулж газрын эзэн олон болж байна даа.

  3. #3 bagi
    on Feb 4th, 2010 at 12:41

    eniig bolivol taarna enenees bolj tugjirel ih garch baigaa

  4. #4 Anonymous
    on Feb 10th, 2010 at 18:49

    http://www.mandah87.bblog.mn tehnikiin blog erchwwdee orood vzeerei mon zaraa vnegvi tavih bolomj.

Leave a Comment