Cap бүр жолооны ямар ч туршлагагүй мянга мянган шинэ жолооч нар замд гардаг. Ийм учраас танд эдгээр зөвлөмж тус болно. Юун түрүүнд та өөрийгөө “шинэ жолооч” гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ямар ч шинэ жолооч машин унаж эхлэхээсээ өмнө өөрийнхөө сэтгэл зүйн айдсыг даван туулж, өөрийгөө туршлага багатай байгаагаа хүлээн зөвшөөрч сурах хэрэгтэй болдог. Тэгээд ч “Шинэ жолооч эсвэл “Бусад аюул” гэх мэт тэмдгийг машиныхаа арын шилэн дээр наах нь зүйтэй.
Учир нь таны эргэн тойронд явж байгаа жолооч нар тухайн тэмдгийг хараад таны гаргах жижиг алдаануудад бусад үеийг бодвол арай хүлцэнгүй хандаж, таныг ойлгож, болгоомжтой байх болно. Гэхдээ мэдээж та ингэж тэмдэг тавьснаараа өөрт ногдох хариуцлагаас чөлөөлөгдөхгүй.
Ер нь машин жолоодож байгаа хүн үргэлж сурч байдаг. Авто сургууль, авто курсууд зөвхөн хамгийн анхны ерөнхий жолооны мэдлэг л өгдөг. Ийм учраас шинэ жолооч хотын эрчимт замын хөдөлгөөнд орохоос өмнө өөрийн машины талаар бүрэн мэдлэгтэй болсон байх хэрэгтэй.
Тухайлбал, машины овор хэмжээ, удирдлагын хөшүүргийг мэдрэх чадвартай болох, хойшоо ухралгүйгээр дов толгод руу өгсөх, араар ухрах, эргэх хөдөлгөөн хийх, огцом зогсох, хязгаарлагдмал орчинд маневрлах. Энэ бүхнийг хийж сурахдаа аль болох хүн багатай мухар гудамжийг сонгож, өглөөний хүнгүй үед хийвэл тохиромжтой.
Хэт өөртөө итгэлтэй байх нь туршлагагүй байхаас илүү аюултай. Айж, болгоомжлолгүй, харин өөртөө хэт итгэлтэй шинэ жолооч нарын эхний 5-7 мянган километрт осол аваар гаргах магадлал өндөр байдаг. Шинэ жолооч өөрийн олж авсан мэдлэгийг бусдад харуулах, нотлохыг хичээж эхэлдэг. Тэд “давхих” дуртай зарим нэгнийг дуурайж огцом хөдлөх, шууд хурдаа нэмэх зэрэг үйлдэл хийж алддаг.
Тэгээд ч энэ өөртөө хэт итгэлтэй байдал нь тэдэнд маш сургамж болох нь бий. Жолоо барих үедээ тайван байх хэрэгтэй. Ер нь шинэ Жолоочийн эзэмших ёстой хамгийн чухал чанар бол өөрийн сэтгэл хөдлөлийг бүрэн хянаж сурах явдал юм. Жолоодохдоо тайван байна гэдэг нь анхаарлаа сулруулж, анзааргагүй болно гэсэн үг биш юм.
Гэрлээр эсвэл дуут дохио өгөх мөчид та тайван байдлаа хадгалж сурах хэрэгтэй. Учир нь ингэж дохио өгөхөд туршлагагүй жолооч эрс маневрлах, алдаа хийх мөргөх зэрэг буруу үйлдэл хийдэг. Үүнээс гадна зарим соёлгүй жолооч бүдүүлгээр дохиж зангах үед ч гэсэн юу ч болоогүй юм шиг тайван байж сурах хэрэгтэй бөгөөд хэзээ ч тэдний бүдүүлэг үйлдэлд тэдэн шиг хариу бүү өг, мөн бүү тэдэнтэй битгий хэрэлдэж байгаарай.
Эгнээгээ барьж сур. Шинэ жолооч нар тээврийн нягт урсгал, олон эгнээ хөдөлгөөнтэй гудамжинд эгнээгээ барьж сурах нь чухал байдаг. Өөрийн эгнээг эзэлсний дараа хоорондын зайг нарийн баримталж хөдлөөрэй. Хэрэв хэд хэдэн эгнээнд зэрэг эргэлт хийх хэрэгтэй байвал зэргэлдээх эгнээнд оролгүйгээр өгөгдсөн радиусын дагуу эргэ. Машин жолоодох үедээ хийх маневруудыг яаралгүй аажуухан хийгээрэй. Таны хийх гэж байгаа үйлдэл бусдад ойлгомжтой байх ёстой тул эргэлтийн заагчийг цаг тухайд нь зөв ашиглах ёстой шүү.
Зорчигчид. Эхний удаа машин унаж хөдөлгөөнд оролцохдоо зорчигчгүй яв. Хажууд чинь хүмүүс байвал таны анхаарал тэдэн рүү хандах, биеэ барих байдал ажиглагдахаас гадна, мөн тэдэнд өөрийгөө харуулж гайхуулах гэсэн хүсэл төрдөг.
Харилцан зөрүүдлэх. Энэ байдал нь хотын жолоо чнарын дунд эгнээгээ барих, тээврийн урсгалд орох гэх мэт бусад тохиолдолд түгээмэл ажиглагддаг. Жолооч нар бие биедээ харилцан эелдэг хандсанаар замын хөдөлгөөнд гардаг олон хүнд асуудлыг гаргахгүй байх боломжтой. Хэрэв ямар нэгэн жолооч танд зам тавьж өгвөл та түүнд ямар нэгэн байдлаар зангаж заавал талархаарай. Таньд зам тавьж өгсөн шиг та ч бас бусдад тавьж өгөөрэй.
Явган зорчигчид. Ямар ч жолооч явган зорчигч байж үзсэн тул явган зорчигч, жолооч хоёрын хоорондын харьцааны талаар ойлголттой байдаг. Жолооч нар явган зорчигчдын гарцыг үл тоомсорлодог шиг, явган зорчигчид газар доорх гарцыг ч бас үл тоомсорлодог. Оросын явган зорчигчид жолооч нараасаа илүү соёлгүй байдаг. Ихэнх нь явж буй тээврийн хэрэгслийн аюулын хэр хэмжээг дутуу үнэлдэг.

on Feb 4th, 2010 at 12:49
shine jolooch nartaa handaj helhed odoo ene ih tugjreltei baigaa ued 1r egneegeer johon hurdan yvaad ogoorei
on Feb 9th, 2010 at 00:49
Manai Mongold tohirohgui zuvluguu bna aa. SHINE JOLOOCH gej naagaad yavahaar harin ch deerelheed shahaad bas yaaruulaad sandargadag shdee.
on Feb 10th, 2010 at 19:03
http://www.mandah87.bblog.mn tehnikiin blog ta bvhen orood vzeerei mon vnegui zar tavih bolomj