Асаа.МН Rotating Header Image

Зам дээр цацсан давс “тэнэг хүнд харагддаггүй” гээч нь юм болов уу?

85617142

Хүйтний эрч чангарч, шөнөдөө хялмаалсан цас замын халтиргаа гулгааг ихэсгэж байна. Хойшид ч хүйтний эрч буурахгүй, цас орох аж. Ойрын өдрүүдэд халтиргаа гулгаанаас болж замын цагдаагийн газарт ирэх дуудлага эрс нэмэгдсэн байна. Энэ талаар ЗЦГ-ын Ерөнхий жижүүр, цагдаагийн хошууч Т.Амгаланбаатараас тодруулсан юм.

-Өнгөрсөн хоногт хэдэн дуудлага ирэв. Ихэвчлэн ямар дуудлага ирж байна?

-Өнгөрсөн хоногт Замын цагдаагийн газрын шуурхай удирдлагын төвд 158 дуудлага ирсэн. Үүнээс хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг дөрөв гарч мөн тооны хүн гэмтсэн байна. Мөн 20 осол бүртгэгдсэн. Ойрын өдрүүдэд гудамж замд халтиргаатай учраас дуудлага нэмэгдэх хандлагатай байна. Манайд ирж байгаа дуудлагын ихэнх нь араас мөргөчихлөө, хажуугаас шүргэчихлээ гэж байна. Мөн өнгөрсөн хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 18 жолоочийг саатуулсан байна.

-Замын зорчих хэсэг бүр товойгоод хөлдчихсөн, явах боломж алга гэж жолооч нар гомдоллож байна?

-Хэдийгээр зорчих хэсэг хар, хуурай мэт харагдаж байгаа ч халтиргаатай байдаг. Үүнийг манай зарим жолооч нар мэддэггүйгээсээ осол гаргаж байна. Дүүргүүдийн тохижилт үйлчилгээний компани давс, бодис цацаж байгаа ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байна. Учир нь өдөртөө замын цас хайлаад шөнөдөө хөлдөж байгаа нь байдлыг улам хүндрүүлж байна. Ялангуяа зорчих хэсгийнхээ хоёр талын хашлага мөсдөж хөлдсөн нь жолооч нарт явахад хэцүү болсон. Энэ овоож хөлдсөн дэржигнүүртэй замаар явахгүйн тулд чиглэлээ өөрчлөх гэж байгаад хажуу талынхаа машиныг мөргөх шүргэх тохиолдол их байгаа. Ер нь хальтиргаатай зам дээр хажуу хоорондын зай сонгож яваагүйгээс маш их осол гардаг. Иймд жолооч нарт хурдаа тааруулан хажуу хоорондын зайгаа тохируулж явахыг зөвлөж байна. Түүнчлэн гудамж зам гулгаа ихтэй байгаа энэ нөхцөлд явган зорчигч нар машины урдуур гүйхгүй, гарцаараа, гэрэл дохиогоор зам хөндлөн гарах хэрэгтэй байна.

Тэрээр ийнхүү ярьсан юм. Хотын удирдлагуудад өчигдөр болсон шуурхай зөвлөлгөөний үеэр давс, элс цацах нөөц хангалттай, 150 сая төгрөг зарцуулж байгаа хэмээн ярьсан ч байдал үнэндээ ийм байна. 150 сая төгрөг зарцуулан байж авсан давсаа эрхэмүүд аль зам дээр цацаад байгаа нь сонирхолтой. Дүүргүүдийн тохижилт үйлчилгээний компаниудын “үл үзэгдэх” давс цацалт нь ийнхүү энгийн иргэдийг эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохироход хүргэж байна. Энэ тал дээр анхаарахгүй бол давс цацаж биш нар ээсээр хөлдүү замыг гэсгээх дээрээ тулах нь байна.

Gogo.mn

Дурын нийтлэл

  • honda_s2000_6spdmt_2008_1
    2008 Honda S2000
  • random image
    Peugeot Touch
  • toyota_logo
    "Тоёота" тvvхэндээ байгаагvй их алдагдал хvлээснээ зарлав.
  • 1204481084
    Шатахууны үнэ литр тутамдаа 140 төгрөгөөр буурчээ

0 Comments on “Зам дээр цацсан давс “тэнэг хүнд харагддаггүй” гээч нь юм болов уу?”

Leave a Comment