Welcome, visitor! [ Register | Loginrss

Хёндэй Kиа TAU хөдөлгүүр шилдэг 10 хөдөлгүүрийн нэг болжээ.

| Мэдээ мэдээлэл | 2010/01/03

wards-10-best-engines-2009

“Хёндэй Киа” компанийн бүтээсэн 8 цилиндрт TAU 4.6 DOHC V-8 хөдөлгүүр Хойд Америкийн арван шилдэг хөдөлгүүрийн нэгээр 2 дахь жилдээ сонгогдсон байна. TAU хөдөлгүүр (4.6 литр, бензин) “2010 оны шилдэг 10-н хөдөлгүүр”-ийн нэгээр сонгогдлоо хэмээн Хойд Америкийн автомашины мэргэжилтнүүдийн Мedia Аuto Wars байгууллагаас мэдэгдсэн байна. ТAU хөдөлгүүрийг “Хёндэй Киа” компанийн хамгийн дээд зэрэглэлийн, том оврын суудлын автомашинуудад угсарч байгаа бөгөөд Хойд Америкийн зах зээлд Hyundai Genesis болон  Kia Borrego автомашинуудад, харин эх орондоо бол Hyundai Equus автомашинд суурьлуулан худалдаалж байгаа юм байна. TAU хөдөлгүүр нь мөн өнгөрсөн  онд “Шилдэг 10” хөдөлгүүрийн нэгээр сонгогдож байсан бөгөөд энэ удаа 2 дахь нь болжээ.

Аuto Wars нь энэ жил 8-н цилиндрт хөдөлгүүрүүдийн шилдэгээр санал нэгтэйгээр TАU хөдөлгүүрийг сонгосон гэжээ . Хёндэй Киа компанийн мэргэжилтнүүд 2005 оноос хойш дөрвөн жилийн хугацааны судалгааны үр дүнд 8 цилиндрт анхны хөдөлгүүрийг эх орондоо бүтээжээ. Хүчин чадлын хувьд 375 морины хүчтэй, түр зогсох байдлаас 100 км/ц хурдыг 6,0 секундэд авч байгаа ажээ. Хёндэй Киа компанийн зүгээс ирэх жилийн дундуур 385 морины хүчтэй өндөр зэрэглэлийн TAU хөдөлгүүрийг танилцуулна гэж амлаж байгаа юм байна.

hyundai-tau-v8-engine

200812090014_00

20091103_130006

Мөн “2010 оны шилдэг 10 хөдөлгүүр”-т

Солонгосын

  1. Hyundai Kia TAU 4.6 DOHC V-8 (Genesis, Borrego)

Японы

  1. Subaru 2.5 Turbo DOHC H4 (Subaru Legacy 2.5GT),
  2. Toyota 1.8 DOHC I4 hybrid (Toyota Prius)
    ,

Германы

  1. Ауди 2.0 TFSI Turbo DOHC I-4 (Audi A4),
  2. Ауди 3.0 TFSI turbo DOHC V-6 (Audi S4)
  3. BMW 3.0 DOHC I-6 turbo diesel (BMW 335D),
  4. Volkswagen2.0 SOHC I-4 turbo diesel VW (Jetta Sport Wagon TDI) хөдөлгүүрүүд,

Америкийн

  1. Ford 2.5 DOHC I-4 Hybrid (Ford Fusion Hybrid),
  2. Ford Eco-boost, 3.5 turbo DOHC V-6 (Ford Taurus SHO),
  3. GM 2.4 Ecotec DOHC I-4 (Chevy Equinox) зэрэг хөдөлгүүрүүд сонгогджээ.

Энэхүү шагналыг гардуулах үйл ажиллагаа нь 1сарын 13 өдөр болох Detroit Motor Show-р зохиогдох төлөвлөгөөтэй байгаа ажээ. Оны шилдэг хөдөлгүүр хэмээх энэ нэр хүндтэй шагналыг Auto Wars-аас 1994 оноос хойш тогтмол шалгаруулж байгаа юм байна.

No Tags

499 total views, 2 today

  

2 Responses to “Хёндэй Kиа TAU хөдөлгүүр шилдэг 10 хөдөлгүүрийн нэг болжээ.”

  1. vneheer goe uam bn ene mashınuudiig lızıngeer avch boloh uu

  2. DOHC gedg n double over head camshift gej bgam shde hos nudargan gol

Leave a Reply