Welcome, visitor! [ Register | Loginrss

ШИНЭ INFINITY G37 СУУДЛЫН АВТОМАШИН ӨМНӨД СОЛОНГОСТ БОРЛУУЛАГДАЖ ЭХЭЛЛЭЭ.

| Мэдээ мэдээлэл | 2009/12/27

G37-1

БНСолонгос Улс дахь Ниссаны албан ёсны төлөөлөгч Сөүл хотын Каннам Дүүргийн үзэсгэлэнгийн танхимд гаднах дизайн болон интерьэрийг нь шинэчилсэн спорт суудлын автомашин болох шинэ  Nissan Infinity G37-г танилцуулж албан ёсны борлуулалтыг эхэлжээ.
2006 онд G35 спорт суудлын автомашиныг хамгийн анх Өмнөд Солонгост худалдаанд гаргаж байсан Ниссаны албан ёсны төлөөлөгчид шинэ G37 суудлын автомашиныг ч хойд америкт худалдаанд гарахаас нь өмнө БНСолонгос Улсад худалдаж байгаа бөгөөд Инфинити G  цувралыг Өмнөд Солонгост хамгийн эхлээд худалдаалж байх улалжлалыг бий болгох төлөвлөгөөтэй байгаа ажээ.

Шинэ загварын Double-arch grille, харьцангуй овор ихтэй урд буфер, урд талын гэрэл болон манангийн гэрэлд шар өнгийн чимэглэлээр нэмэлтээр тоноглосон бөгөөд Premium Sedan загварын жолоодлогын загварыг солижээ.
Хянах самбарын үндсэн улаан өнгийг цагаан гэрэлтүүлэгээр сольсон бөгөөд харагдах гадаад байдлыг сайжруулан хажуу талууд болон эргэн  тойронд хэмжээ загвар сайтай хаалга, давалгаа хэлбэрийн хээтэй хөнгөн цагаан эмжээрүүдийг суулгасан байна. Шинэ G37 суудлын автомашины худалдаалагдах үнэ нь Өмнөд Солонгост Sedan Premium : 48 сая 900 мянган вон (1 сая воноор хямдарна), спорт загвар Coupe нь 52 сая 600 мянган вон (300 мянган воноор хямдарна) байгаа юм байна. Энэ нь уг автомашины бусад орнуудын зах зээл дээрх дундаж үнэтэй харьцуулахад 300 мянгаас 1сая воны хямд байгаа юм байна.

infiniti-g37-av5

1206622350

No Tags

387 total views, 2 today

  

3 Responses to “ШИНЭ INFINITY G37 СУУДЛЫН АВТОМАШИН ӨМНӨД СОЛОНГОСТ БОРЛУУЛАГДАЖ ЭХЭЛЛЭЭ.”

  1. best infiniti

  2. Цахим3 on 2010/01/29 @ 22:28

    Реклам болон мэдээллийн зориулалтаар ашигладаг урсдаг электрон самбарыг зах зээлийн үнээс хямдаар захиалгаар хийж байна. Баталгаат хугацаа өгнө.
    Цахим гурвалжин ХХК. Харилцах утас: 99878646, 99256788

  3. littlegirl on 2010/03/10 @ 11:40

    ene vnen laiatai car bn

Leave a Reply