Согтуугаар автомашин жолоодсоноос осол их гарч байна

Сүүлийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсоноос үүдэн осол их гарах болсон. Энэ нь зөвхөн жолооч нарт ч хамаатай гэлтгүй явган зорчигчид ч буруутай байдаг аж.
Сонгинохайрхан дүүргийн XVI хороо нэгдүгээр хорооллын арын замд Subaru 20-81 УНИ автомашины жолооч Б нь явган зорчигч Б-г мөргөж гэмтээжээ. Харин явган зорчигч Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн согтолтын хэмжээ 1.17 хувь байжээ. Мөн Баянзүрх дүүргийн II хороо Бөхийн өргөөний хойд замд Mitsubishi Pajero 07-42 УБП автомашины жолооч Hyundai Verna 72-96 УБП машинтай мөргөлдсөн байна. 72-96 УБП машины жолооч Б нь 0.71 хувийн согтолттой тээврийн хэрэгсэл жолоодож явсан байна.
Энэ мэтчилэн баярын уур амьсгал орсон энэ үед согтуугаар автомашин жолоодох явдал ихсэж байгаа гэнэ. Өнгөрсөн долоо хоногт 37 согтуу жолоочийг саатуулж арга хэмжээ авчээ.
Баярын өдрүүдэд согтуу жолооч нарт хатуу арга хэмжээ авна гэж Замын цагдаагийн газраас сануулж байна.
О.Урантогос
Нийгмийн толь
308 total views, 1 today

ene unheer aimar bi neg udaa naiz nartaigaa savaad tal shil arhi uusan baih tuhain ued gaigui bohoor ne tergee bariad yvj baital neg medhed tasraad 3h tereg morgood uheh shahsan
xoxinooo