
АНУлсын “Car and Driver” хэмээх нэр хүндтэй сэтгүүлийн газраас Cadillac-ын алдартай загвар болох СТS Line Up нь гурван жилийн туршид “Шилдэг 10 автомашин”-ы нэгээр тодорч байна гэж мэдэгджээ.
Энэ жил 28 дахь удаагаа зохиогдож байгаа “Best 10” шагнал нь тухайн жилдээ автомашины зах зээл дээр худалдаалагдаж буй шинэ автомашин болон өмнөх жилд шагнал авсан автомашинуудын хүчин чадал, жолооч нарын сэтгэл ханамж, үнийн харьцуулалт зэргийг үндэслэн шагнал авах автомашиныг сонгодог ажээ. Энэ жил нийт 58 шинэ автомашин өрсөлдөж, түүнээс шилдэг 10 машинаа сонгожээ.
2010 оны Шилдэг 10-ын нэгээр сонгогдсон Cadillac СТS нь хүчирхэг хөдөлгүүртэй, жолоодлогын удирдлгын систем сайтай, мөн ганган чамин загвартай, дээд зэрэглэлийн дотор засалтай, олон янзын техникийн тоон үзүүлэлт өндөртэй Cadillac-ын нэрийг өндөрт өргөж буй загвар юм. Үүнээс гадна CTS Line Up нь 2008, 2009 мөн 2010 он нийт 3 жилийн турш ‘Best 10’-н тоонд орж байгаа бөгөөд ингэснээрээ чанараа дахин баталж байгаа юм байна.
Мөн Cadillac компани ирэх жил худалдаанд гарах CTS Coupe and CTS-V Coupe загвараараа дамжуулан CTS Line Up-аа илүү хүчирхэг болгох төлөвлөгөөтэй байна.







0 Comments on “Cadillac СТS 3 дахь жилдээ “Шилдэг 10 автомашин” шагналыг авсан байна.”
Leave a Comment