Welcome, visitor! [ Register | Loginrss

Хёндэй, Киа компани LA Motor Show автошоун дээр өөрсдийн шинэ автомашинуудыг танилцууллаа.

| Мэдээ мэдээлэл | 2009/12/21

show

АНУлсын Лос-Анжелос хотын LA Convention Center-д нээгдсэн “LA Motor Show 2009” автошоун дээр БНСУлсын Хёндэй (Hyundai) компани өөрсдийн автомашины шинэ загварууд болох Sonata, Tucson-ыг, Киа (Kia) компани Sorento R-г тус тус танилцуулж америкийн зах зээлд нийлүүлж байгаагаа зарласан байна. Хёндэй компани нь “Hyundai Accurence”-тай адил олон янзын маркетингийн үйл ажиллагаа явуулж шинэ бүтээгдэхүүнийг худалдаанд гаргаснаар хэрэглэгчдийн худалдан авах эрмэлзлэлийг төрүүлэхийн тулд “LA Motor Show 2009”  автошоун дээр шинэ загваруудынхаа дээжээс танилцууллаа гэж мэдэгджээ.

Уг компанийн төлөөлөгч шоун дээр хэлэхдээ “Энэхүү шинэ загварын  нь Sonata Y20 нь үйлдвэрлэлийн чанар болон түлш зарцуулалт, загвар хийц зэрэг нь энэ зэрэглэлийн суудлын автомашинуудтай харьцуулашгүй болсон төдийгүй харьцангуй боломжийн үнэтэйгээр гарч байна. Мөн Хёндэй компани нь зүгээр л дээд зэрэглэлийн автомашин үйлдвэрлэх биш үргэлж шинэ автомашинтайгаа хамт шинэ шинэ боломжийг хэрэглэгчиддээ олгодог” гэжээ.

Хёндэй компани нь 12 сараас эхлэн Америкийн Алабама үйлдвэрт Sonata автомашины үйлдвэрлэлтийг эхэлж ирэх жилийн эхэн гэхэд Америкийн автомашины зах зээл дээр борлуулах төлөвлөгөөтэй байгаа ажээ. Мөн ирэх жилийн сүүлээр 2.0 Turbo GDI хөдөлгүүртэй 2.0 загвар болон  Lithium-polymer battery-тай 2.4L зэргийн  Hybrid загвар ч гарах юм. Хёндэй компани нь шинэ загвар болох Sonata Y20-тай хамт 12 сараас америкийн автомашины зах зээлд худалдаалагдах шинэ загварын Тucson-г танилцуулсан байна. Мөн Equus, Genesys, Blue Accent (Verna Blue), Blue Elantra (Avante Blue) зэрэг нийт 19-н тооны шинэ загварын суудлын автомашинуудыгтус автошоун дээр дэлгэн үзүүлжээ.

Киа компани нь ирэх жилийн 1 сард америкт худалдаалагдах Sorento R шинэ загварынхаа танилцуулгыг хийжээ. Энэ автомашиныг өнгөрсөн 11 сараас эхлэн Америкийн Жоржиа мужийн автомашины үйлдвэрт угсарч эхэлж байгаа юм байна.  Киа компани нь үүнээс гадна Soul, Forte, Forte Koup зэрэг 16 автомашиныг уг автошоун дээр танилцуулсан байна.

download.blog

kia-forte-1.preview

sorento_new_profile

show-1

No Tags

607 total views, 1 today

  

6 Responses to “Хёндэй, Киа компани LA Motor Show автошоун дээр өөрсдийн шинэ автомашинуудыг танилцууллаа.”

  1. Sorento goe boljee

  2. bilgee on 2010/01/03 @ 21:19

    sorento R gdg n yag subaru trebeca shig zagvartai bain.

  3. Rvr tei zaluu tr on 2010/01/04 @ 02:58

    bilgee ahaaa yu geneee subaru forestertei yum bishuuuu

  4. hiundai ugaasa teneg zagvartaishdee desiniig saijruulchih yum bol gaiguil mashinuud…

  5. Я отказываюсь.

  6. This is too useful information. I must say I like reading this article alot. It will help me to start to be better grasp on the subject. It is all well and good produced. I will definitely get this satisfied so engaging. I am hoping it is possible to supply more in the future.

Leave a Reply