Асаа.МН Rotating Header Image

Шинэ Renault Samsung SM5

SM5

Солонгос болон Францын хамтарсан Renault Samsung компани шинэ SM5 автомашиныг танилцуулж энэ сарын 22 өдрөөс эхлэн дэлхий дээр нийт 192 байдаг салбар борлуулалтын газруудаараа дамжуулан худалдаалах болж байгаагаа мэдэгджээ. Энэхүү мэдээллийг хийх үеэрээ уг автомашины худалдаалагдах үнийг ч танилцуулсан бөгөөд, хэрэглэгчдийн зүгээс тавьж байгаа үнийн санал, бодлыг сонсоно гэсэн байна. Шинэ SM5 автомашин нь Renault, Nissan, Alliance- шилдэг технологи болох Platform болон Nissan-ны Powertrain-ны технологитой адилхан хийгдсэн шилдэг дээд зэрэглэлийн дунд оврын суудлын тэрэг юм. Renault Samsung-н судалгааны төвийн технологи болон Renault Samsung автомашины дизайны төвийн хамтын бүтээл бөгөөд их бие нь талст шиг гялтганадаг ганган загвар болсон гэж уг компанийн зүгээс тайлбарлажээ. Шинэ SM5-ын худалдаалагдах үнээс болж YF Сонатагийн зах зээл дээрх өрсөлдөөн буурна гэж үзэж байна. YF Соната автомашинаас ялгарч буй гол онцлог нь хөдөлгөгч хүчийг гол болгохоос гадна автомашины гадаад үзэмжийг чухалчилсан бөгөөд Солонгос улсдаа дунд оврын суудлын автомашины зах зээлд “ Хөдөлгөгч хүч ба гоёмсог байдал” гэсэн нэртэйгэээр дэлгэрүүлэх төлөвлөгөөтэй байгаа ажээ.

SM5-1

SM5-2

SM5-3

Дурын нийтлэл

  • random image
    "Монгол Ралли" уралдаан эхэллээ
  • random image
    Бензиний үнэ буурсан ч...
  • random image
    Saleen S5S Raptor 2010 онд гарна
  • tjuning_15691_s__15
    Нэмэлт тоноглол хийсэн автомашинууд...

0 Comments on “Шинэ Renault Samsung SM5”

Leave a Comment