Хуучин машинуудын улсын дугаарыг нь хураан авч эхэлжээ

Эвдрэл ихтэй, хуучин машинууд унтарч зогсон зам дээр түгжрэл үүсгэж хөдөлгөөнд саад болохоос урьдчилан сэргийлэх зорилгоор замын хөдөлгөөнд оролцуулахгүй улсын дугаарыг нь хураан авч эхэлжээ.
ЗЦГ-ынханы ярьж байгаагаар, манай улсад байгаа тээврийн хэрэгслийн 61,9 хувь нь 12 жилээс дээш насжилттай. 21,4 хувь нь 7-11 жил явсан автомашинууд байгаа гэнэ.
Бүрэн бус тээврийн хэрэгсэлд, өнгө үзэмжгүй, хаалга нь будаггүй, гэрэл дохиогоо скочдсон, анивчдаггүй гэрэл дохиотой, хонхойсон болон будаг нь ховхорсон, тоормосны систем алдагдсан, хол ойрын гэрэл байхгүй буюу тусгалын тохироо алдагдсан машин ордог байна.
“Зам тээврийн ослын улмаас ноцтой эвдрэл гэмтэлтэй болсон, ялгаруулж буй утаа харьцангуй их байгаа нь илэрхий мэдэгдэж байгаа тээврийн хэрэгслийг бүрэн бус гэсэн үндэслэлээр улсын дугаарыг нь хурааж байгаа” гэж ЗЦ-ыхан ярьлаа.
Энэ ажлын хүрээнд бүх товчоонд ажиллаж байгаа замын цагдаагийн алба хаагчид хөдөө орон нутгаас нийслэлд ирж буй автомашинд хяналт тавин ажиллаж байгаа байгаа аж.
“Орон нутгийн авто машинтай иргэд хэрвээ Улаанбаатар руу автомашинаараа ачаа, зорчигч тээвэрлэж ирэх гэж байгаа бол тээврийн хэрэгсэллийнхээ бүрэн бүтэн байдалд анхаарч, стандартад нийцсэн тээврийн хэрэгслээр хотын хөдөлгөөнд оролцох ёстой” гэж холбогдох хүмүүс зөвлөж байна.
305 total views, 1 today

ЗӨВ БАЙНА МАНАЙ ЖОЛООЧ НАР МАШИН НЬ ЯВЖ Л БАЙВАЛ БОЛДОГ ЮМ БАЙДАГ, ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА ГЭЖ ОГТ МЭДДЭГГҮЙ ШҮҮ ДЭЭ,ЗӨВ ЗӨВ,
chi odoo boliochee . Gantsaaraa chi shine mashintai uym uu
Shine mashin awah chadalgui bol alhaad yawj baih heregtei….. hen hend ni l heregtei shde
zarim jolooch nariin mashin arai bish ymaa shine tereg avhanch yu ym mongolchuudaa tergee sain ynzalj hodolgoondoo orolzooroi
zuvshdee on huuchin mashinuudaa manai hil gaalinhan oruulahgui bol manaihan hereglehgui shuudee.odoo orood irsen mash hetsuu teevriin heregsluudiig alban shaardlagaar ustgsl hiih heregtei gj bodoj bn ene bol minii bodol.bayrllaaa