Асаа.МН Rotating Header Image

Шинэ Porsche 911 turbo

  zurag   

   Porsche – гийн шинэ 911 turbo өнгөрөгч 11 сарын  26  өдөр худалдаанд  гарсан байна…

       Porsche-гийн таних тэмдэг болох 911-гийн цуврал дундаас хамгийн сайн загвар болох шинэ 911 turbo нь түлш  бага зарцуулахаар шинэчилэгдсэн бөгөөд   хурдны дээд амжилтаараа хамгийн анхны 911 гэсэн үнэлгээг авсан юм. Энэ удаагийн худалдаанд гарсан шинэ 911 turbo нь 1974 онд  Францын Парис  хотын Мотор шоун дээр  анх танилцуулснаас хойш  35 жилийн  хугацаанд  хувьсаж буй 7 дахь үе  нь юм.  3.8 литрийн багтаамжтай, 500 морины хүчин чадалтай хүчирхэг хөдөлгүүртэй бөгөөд, 312 км/ц хүртэл хурдлах чадвартай, 0-100км/ц хурдыг авахдаа зөвхөн 3.4 секунд зарцуулж байна. Мөн өнгөрсөн 35 жилийн Тurbo-ийн түүхэн дэхь анхны түлшний Injection  системтэй шинэ хөдөлгүүр, Porsche-гийн хувирах хэлбэрийн Turbocharger системийг суурилуулжээ. Double clutch хэлбэрийн 7 шаттай хурдны хайрцаг нь PDK буюу (Porsche Doppel Kupplung) тохиргоогоор ажилладаг юм байна.

      Шинэ 911 turbo нь нүүрс хүчлийн хийн ялгаруулалтын хэмжээг 18%-иар бууруулсан үзүүлэлтийг гаргаж байгаа нь эко системийн бас нэгэн шалгуур үзүүлэлт юм..

     Дөрвөн дугуйны зүтгэх хүчийг нэн тохиромжтой тохируулсан PTM (Porsche Traction Management) болон халтиргааг багасгах PSM (Porsche Stability Management) зэрэг нэмэгдэлүүдтэйгээр хийжээ. Мөн хойд дугуйнууд буюу хөтлөгч тэнхлэг дээр ирэх ачааллыг тохируулж, тохиромжтой хөдөлгөөнийг чиглүүлэх  Electronic Control Equipment PTV (Porsche Torque Vectoring) тохиргоотой.  Coupe болон Cabriolet 2 гэсэн төрлөөр гарч байгаа юм байна.

zurag1  

zurag2

zurag3

Дурын нийтлэл

  • random image
    Такси тансаг үйлчилгээ байх ёстой
  • audi2
    New Audi A5 Sportback “Алтан жолоо” шагналыг хүртлээ.
  • random image
    Bentley Continental Supersports гарна
  • random image
    Аваар ослууд...

2 Comments on “Шинэ Porsche 911 turbo”

  1. #1 bilgun
    on Dec 17th, 2009 at 19:04

    yahavdee yum da ho huuchin ni lagshd

  2. #2 kkk
    on Apr 23rd, 2010 at 20:35

    kk goe goe tasarchijee goe blog bna kkk

Leave a Comment