
Том мотоцикл гэхээр шууд л Harley-Davidson эсвэл Honda Gold Wing санаанд бууна. Харин Германы Эппингений Gunbus 410 бол арай л өөр эд дээ. Энэ мотоцикл 700 кг жинтэй, гурван метр хагасын урттай, 1,56 метрийн өндөртэй бөгөөд зохиогчийн нотолж буйгаар бол гудамжны хөдөлгөөнд оролцох эрхээ авсан дэлхийн хамгийн том мотоцикл ажээ. Автомашин засварын техникч бөгөөд онгоцны техникч Клеменс Леонхард засварын газраа цэвэрлэж байтал хэдэн онгоцны дугуй олсноор бүх ажил эхэлжээ. Швейцарийн нэгэн компанийн захиалгаар дэлхийн нэгдүгээр дайны үеийн онгоцнууд засварлаж өгч байгаад хэдэн дугуй үлдсэн байв. “Аварга хүчин чадалтай мотоциклийг бусад хүмүүс ч хийж л байдаг болохоор би арай өөрийг хийхээр шийдсэн” гэж тэр ярьж байна. Леонхард хүчит мотор, дугуй ер нь бүх зүйл нь зохицсон мотоцикл хийхээр шийджээ. Ухрах араагаа оролцуулаад 4 араатай, 350 PS хүчин чадалтай мотортой хөлөг маань 250 км/цагийн хурд гаргаж чадна. 700 кг жинтэй аварга мотоцикл 15 градус налахад л осолд орчих гээд байдаг сул талтай гэнэ. Леонхард жилдээ 3-4 ширхэгийг борлуулах бодолтой байгаа бөгөөд нэг бүрийн үнэ нь нэмүү өртгийн татварыг оруулж тооцоогүй байхад л 195.000 Евро болох юм. Нилээд хэдэн сонирхогч голдуу америкийн сагсчид сонирхлоо илэрхийлээд байгаа гэнэ. Тэд ч аварга мотоциклоор гангарахаар бие хаатай хүмүүс л дээ.
Цаг Төр сэтгүүл












on May 8th, 2010 at 16:49
NICE NICE
on May 8th, 2010 at 16:51
http://www.google.mn/imgres?imgurl=http://jerinsantosh.files.wordpress.com/2009/04/harley-davidson-boots-785132.jpg&imgrefurl=http://jerinsantosh.wordpress.com/2009/04/21/classics-baiku/&usg=__XSmi_r2s2ffXcl2Q0Clh2JX25Qg=&h=531&w=709&sz=82&hl=mn&start=6&itbs=1&tbnid=zgcPEPRwMvwGmM:&tbnh=105&tbnw=140&prev=/images%3Fq%3DHARLEY%2BDAVIDSON%26hl%3Dmn%26sa%3DG%26gbv%3D2%26tbs%3Disch:1 ENE GOY SHUUU
on May 16th, 2010 at 00:22
taalagdaj baina mongol munguur hed ve