Ирээдүйн Харлэй Дэвидсон, 2020 оны залуучуудад

Дизайнер Miguel Сotto нь 2020 оны Harley-Davidson мотоциклийн төслийг боловсруулж дуусган танилцуулж байна. Энэхүү галт цох мэт харагдах Miguel Сotto-гийн Harley-Davidson нь гял цал, гоёмсог бөгөөд уг мотоциклийн дугуйны шийдэл нь мотоцикль сонирхогчдод таалагдаж байгаа төдийгүй гайхшралд оруулж байгаа юм. Урд болон арын дугуй нь эргэх болов уу гэсэн эрзэлзээг төрүүлэхээр бөгөөд учир нь дугуйнуудын обуд нь хигээсгүй юм. Хигээс байхгүй мөртлөө явж байгаагийн нууц нь дугуйг холхивчоор тоноглосонд байгаа юм.
“Тron” киноны ирээдүйн мотоциклийг эрхгүй санагдуулам энэ Harley-Davidson мотоциклийн хөдөлгүүр нь мэдээжээр уламжлалт газар доргиосон хүчтэй дууг гаргах ёстой юм байна. Шинэ содон бүхэнд шохоорхон дурладаг орчин үеийн залууст энэ гайхамшигтай мотоцикль таалагдах нь лавтай болов уу?! Харин миний хувьд арай өөрөөр л төсөөлөгдөөд байгаа юмдаа
SOURCE: http://screamineagle.wordpress.com/
444 total views, 1 today


YOOY UNEN TASARHAI MOTO
laitai
Oshoo sak bike nuud oruulj ogooch admin plz~~~
ter tusmaa REPLICA ^^
tasarhai
hunii hereglee hizgaargui
heregleenii tewshil l bas hizgaaargui shuu dee ……..