Moto Guzzi V12 LeMans concept

Италийн алдарт Moto Guzzi компанийн зохион бүтээгчид Пьиер Тербланч, Мигуэль Галлузи (Pierre Terblanche Miguel Galluzzi) нар энэ жилийн “EICMA Show”-н дээр эдгээр консептуудыг танилцуулсан юм байна.
Moto Guzzi компанийн зүгээс “Энэ бол мотоцикль сонирхогчдын хувьд тэсрэлт болох төлөвтэй байна” хэмээн мэдэгдсэн байна. Гэхдээ тэд зөвхөн ганцыг биш бүр “V12 Le Mans”, “V12 Strada” , “V12 X” хэмээх 3 цоо шинэ загвараа танилцуулжээ. Пьиер Тербланч, Мигуэль Галлузи нарын зохион бүтээсэн эдгээр консэптууд нь бүгд Moto Guzzi-ийн 1200сс багтаамж бүхий хүчирхэг V-Twin хөдөлгүүрээр тоноглогдсон юм байна. (Moto Guzzi-ийн Norge GT хэмээх шинэ загварын мотоциклийн хөдөлгүүр) Нэг консэпт нь Moto Guzzi-ийн уламжлал болсон онцлог хэв загвартай харагдаж байгаа бол, нөгөөх консэпт нь үнэхээр уламжлалаасаа гажсан өөр загварыг бий болгож чадсан байна гэж мэргэжилтнүүд дүгнэж байгаа юм байна. “Энэ бол бидний хувьд дөнгөж эхлэл юм. Бид одоогоор хэрэглэгчид ямар сэтгэгдэлтэй байгааг ажиглаж л байна. Учир нь бид зөвхөн хэрэглэгчидээ сэтгэл хангалуун байлгахын тулд л энэ бүхнийг хийж байгаа юм шүү дээ” хэмээн Moto Guzzi компанийн алдарт зохион бүтээгч Мигуэль Галлузи сэтгүүлчдэд ярьсан байна. Тэгэхээр одоо бид зөвхөн аль консэпт нь мотоциклийн улаан фэнүүдэд илүү таалагдсанаар үйлдвэрлэгдэж эхлэн бидний хайртай унаа болохыг хүлээх л үлдэж байх шив?…
V12 Le Mans консэпт
Суудал болоод түлшний сав нь автомашины капот шиг ингэж онгойдог нь юунд хэрэгтэй юм бол оо? Би нэг л ойлгохгүй байгаа юм. Зөвхөн аккумляторын баттерейг нь салгаж авахын тулд ингэж хийнэ гэж баймааргүй юмаа? Уг нь япон мотоциклиуд шиг жижиг сажиг үйлчилгээг ч хамаг юмыг нь задалж байж хийхгүй амар ч юм шиг?
V12 Strada консэпт
V12 X консэпт
Миний хувьд улаан өнгөтэй V12 Le Mans консэпт нь илүү таалагдаж байгаа юм. Харин Европын залуус цагаан V12 Strada консэптийг илүү сонирхож байгаа, бараг үйлдвэрлэж эхлэх байх энээ тэрээ гэсэн комментуудыг ихээр бичиж байгаа харагдсан.
SOURCE: http://screamineagle.wordpress.com/
430 total views, 1 today






Oshoo sak bike nuud oruulj ogooch admin plz~~~
ter tusmaa REPLICA ^^
hi motobikenii orig jaket hymd zarna. solongosoos awchirsan barag shineerei bgaa. 91183849