Aвтомашины хот Autostadt

Германы Вольфсбург хотод асар том автомашины хот Autostadt байдаг юм байна. Энэ хот нь Вольксваген автомашины 25 жилийн ойд зориулан байгуулсан автомашины нэгдсэн хот юм. 1996 онд 430 сая еврогын хөрөнгө оруулж 2 жилийн хугацаанд барьж дуусгасан Autostadt нь Вольксвагены автомашины засварын төв юм. Гэхдээ зүгээр зөвхөн засварын төв биш асар том амралт соёлын хүрээлэн болгож чадсанаараа онцлог болжээ. Autostadt нь бүхэлдээ 4-н том хэсгээс бүрддэг. Мultimedia konzern forum, засварын төв, тус брэндийг илэрхийлдэг үзэсгэлэнгийн танхим, Вольксвагены түүхийн танхимтай.

Жилд 2 сая орчим зочид автомашин худалдан авахаар энэ газар ирэх тохиолдол байдаг ч энэ төвийг үзэж сонирхохоор ирэх жуулчдын хөл ч бас багагүй хувийг эзэлдэг байна. Гол барилга болох Кonzern forum-ийн гол онцлог нь хүүхдийн Theme Park болон хүрээлэн буй орчины тухай мэдээллийг таниулах байгаль орчины төвийг багтаасан нь юм. Дэлхийн дулаарлын тухай ойлголт, яавал нүүрс хүчлийн хийг багасгах тухай, мөн янз бүрийн байгалийн баялагийн тухайд хэн хүнд ойлгогдохоор энгийнээр дүрслэн тавьсан үзмэрүүдтэй ажээ. Эхний давхарын хүүхдийн ертөнцтэй хамт хүүхдийн боловсролын төв зэрэгцэн үйл ажиллагаагаа явуулдаг ажээ. Хүүхдийн ертөнцөд хүүхдүүд өөрсдөө шууд жолоодож болдог энгийн хийцтэй автомашинууд хүртэл байдаг юм байна. Байгаль орчин болон шинжлэх ухааны мэдлэгээ сайжруулах боломжийг хүүхдүүдэд олгож чаддаг байгууламж юм байна. Кonzern forum-н хажуухан талд Вольксвагены Вольфсбург үйлдвэрийн автомашины засварын төв байдаг. Гэхдээ засварын төв гэхээс илүү харагдах байдлых нь хувьд агуу том овоохой гэх нь зөв байх.


Засварын төв нь “Сar tower” хэмээх автомашин хадгалах цамхагтай холбогддог. Худалдан авагчийн захиалсан автомашиныг үйлдвэрлэж дуусгаад, эхлээд “Сar tower” цамхаг руу зөөж, “Сar tower” цамхагаас засварын төв рүү тээвэрлээд дараа нь худалдан авагч хүлээн авдаг. “Car tower”-ийн оргил дээр гарч болдог бөгөөд цамхагийн орой дээрээс Вольфсбург үйлдвэр болон хотын үзэмжийг өргөн хүрээтэй харж болохоор юм.Вольксвагены түүхийн танхимын үзэсгэлэнд Вольксваген төдийгүй уг группэд хамаардаг өөр брэндийн автомашинууд тавигдсан байдаг. Энэхүү үзэсгэлэнд байгаа 4 автомашинаас бусад нь бүгд жолоодож явах боломжтойгоороо онцлог юм. Үзэсгэлэнгийн автомашинууд дунд 1950 онд Ferdinand Porsche докторын амьд ахуйдаа эзэмшиж байсан Вольксваген 60 болон Early Bugatti, Audi-ийн автомашинууд ч бий. Эдгээр автомашинууд нь хуучирсан байсан бөгөөд нөхөн сэргээж уг үзэсгэлэнд тавьжээ.

Брэндийн үзэсгэлэнгийн танхимын багахан хэсгийг уг автомашины танхим эзэлдэг юм байна.Үзэгчид Вольксвагены автомашинуудаас гадна Audi, Bugatti, Bentley, Skoda, Lamborghini зэрэг брэндүүдийг харж болох юм. Bugatti брэндийн хувьд дэлхий дээр ганцхан ширхэг үйлдвэрлэсэн Silver Veyron машин энэ үзэсгэлэнд байдаг нь хүмүүсийн харааг булаадаг. Lamborghini брэнд нь үзэсгэлэн дээрээ Murceliano Exhaust Sound-ийг аудиогоор сонсгодог шоу хийдэг байна.

Мөн та Вольксваген Туорэг автомашины showroom дотор ямар ч замгүй, газар сайгүй явдаг шинжийг нь баталгаажуулж өгөхийн тулд тусгайлан хийсэн газраар уг автомашиныг өөрийн биеэр жолоодон явж туршиж үзэж болно.
Герман хэлээр Autostadt нь “Автомашины хот “ гэсэн утгатай ажээ. Autostadt нь Вольксвагены түүх болон өнгөрсөн одоо ирээдүйг тэр чигээр нь багтаасан амралт соёлын хүрээлэн ажээ. Хэрэв та ХБНГерман Улсад зочлох завшаан гарвал энэ төвийг сонирхоорой гэж бид хувиасаа зөвлөх байна.

894 total views, 1 today

nissan r’nessa hudaldaj awna
r’nessa awna tel: 93011991