BMW Хятад дахь үйлдвэртээ 70-н сая долларын хөрөнгө оруулахаар болжээ.

BMW компани нь Хятад дахь автомашины үйлдвэрлэлтээ нэмэгдүүлэхийн тулд 5-н тэрбум юань (73 сая 200 мянган доллартай дүйх)-ийн хөрөнгө оруулахаар боллоо гэж энэ сарын 12-ны өдөр мэдэгджээ.
BMW болон BMW-гийн Хятадтай хамтарсан үйлдвэр болох Brilliance China Auto групп нь энэхүү хөрөнгө оруулалтаар орж ирж буй мөнгийг Хятадын Song Yang (瀋陽) үйлдвэрийнхээ үйлдвэрлэлтийн хүчин чадлыг сайжруулж, хөдөлгүүрийн үйлдвэр шинээр байгуулахад хэрэглэх төлөвлөгөөтэй байгаа юм байна.
BMW тал нь урт хугацаатайгаар Хятадын зах зээлд нийт 95 тэрбум долларын хөрөнгө оруулахаар болсон гэж мэдэгдсэн ч хөрөнгө оруулалтаа яг хэзээ хийх талаар тодорхой мэдээлэл өгсөнгүй.
BMW нь өнгөрсөн 10 сард Хятадын BMW болон “Mini” брэндын суудлын автомашины үйлдвэрлэлт, нэг жилийн өмнөх үетэй харьцуулахад 81%-иар өсч 9558 автомашиныг үйлдвэрлэсэн гэж мэдэгдэж байсан юм.
Мөн энэ жилийн 1сараас 10 сар хүртэл BMW-гийн Хятад дахь дотоод худалдаа өмнөх нэг жилд 52622 мянган автомашин байснаас 36.7 хувиар өсч 71952 мянган автомашиныг худалдсан зэрэг Хятадын зах зээл дээр уг автомашины борлуулалт өсөлттэй байгаа ажээ.
802 total views, 1 today

hi bmw selbeg her oldoh bol