Welcome, visitor! [ Register | Loginrss

Нybrid 3 Evolution scooter

| Мэдээ мэдээлэл | 2009/11/13

mo

Италийн Милан хотноо энэ сарын 10 өдөр нээлтээ хийсэн 67 дахь удаагийн унадаг дугуйн спорт болон мотоциклийн олон улсын үзэсгэлэн яармаг дээр Hybrid 3 Evolution Scooter Concept-ыг танилцууллаа.
Нybrid 3 Evolution scooter нь 3 араатай  хамгийн ихдээ 49 морины хүчтэй, киломерт хаягдах нүүрсхүчлийн хийн хэмжээ 48граммаас хэтрэхгүй. Electric mode буюу цахилгаанаар ажиллах горимын үедээ мэдээжээр хийн хаягдал огт гаргахгүй зэргээрээ онцлогтой болжээ. Хоёр хүний суудалтай бөгөөд энэхүү hybrid технологи нь өнгөрсөн жилийн Парис мотор шоу (Paris Motor Show)-н дээр аль хэдийн олны танил болсон. Харин Electric mode буюу цахилгаанаар ажиллах горим нь энэ жилийн Франкфуртын олон улсын автошоу (Frankfurt International Motor Show)-н дээр үзэсгэлэнд тавигдсан 100 хувь цахилгаан машин болох ВВ1-ын цахилгааны хөдөлгүүрийн системийг ашиглажээ. Ирэх 2010 онд ВВ1 нь зах зээлд худалдаалагдаж эхлэх бөгөөд Hybrid 3 Evolution scooter ч мөн адил худалдаанд гарах нь мэдээж билээ.

mo1

No Tags

195 total views, 2 today

  

Leave a Reply